Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

J.WELL Mongolia International LLC

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

J.WELL Mongolia International LLC (JWMI) нь Нано технологиор бүтээгдсэн, бүх төрлийн шатахууныг баяжуулагч нано-шингэнийг Монгол улсад нэвтрүүлэгч компани юм.

Бид олон улсын стандартаар шалгарсан, хамгийн өндөр үр ашигтай дэвшилтэт технологиудын шийдлийг Монгол улсдаа нэвтрүүлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан, 100%үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Эхний ээлжинд бид нанотехнологийн салбарт тэргүүлэгч, дэлхийн ТОП-25 байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн нэг АНУ-ын H2OIL корпорацийн брэнд бүтээгдэхүүнүүд болох түлш хэмнэгч, эдийн засгийн хэмнэлт үзүүлэгч, хорт хий, утаа, тортогжилтыг бууруулагч F2-21® eeFuel® - Нано технологиор бүтээгдсэн түлш баяжуулагч бүтээгдэхүүн болон моторын тос баяжуулагч, эдэлгээг сайжруулагч F2-21® eeLube® моторын тосны нэмэлт бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр турших, сурталчилах, дамжуулан борлуулах албан ёсны онцгой эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эдгээр баяжуулагч бүтээгдэхүүнүүд нь өнөөдөр Монголын зах зээл дээр хэдийнээ танил нэр томъёо болсон бөгөөд манай хэрэглэгчид “Ухаалаг шатахуун” Нано-ДТ, Нано-92 гэх нэрээр нь маш сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд бид бүтээгдэхүүнээ турших, судлах ажлыг эрчимтэй явуулсан бөгөөд энэхүү F2-21® eeFuel® нано шингэнээр баяжуулсан шатахуун автотээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий, утаа, тортогжилтыг 98% хүртэл бууруулж, хөдөлгүүрийн хүчийг 20% хүртэл нэмэгдүүлдэг, шатахууныг 8-28% хүртэл хувиар хэмнэдэг болохыг баталсан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, судалгааны үр дүнгүүд гараад байна. Ийм ч учраас манай бүтээгдэхүүнээр баяжуулсан нано шатахуун нь Монгол улсад ашиглагдаж байгаа хамгийн чанартай шатахуунаар шалгараад байгаа юм.

Цаашлаад манай компани нь уул уурхай, зам тээвэр, ложистикийн салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлж, борлуулалт маркетингийн үйл ажиллагаагаа тэлж байгаатай холбоотойгоор энэхүү вэб сайтад гаргасан ажлын байруудад эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, эрч хүчтэй, шинэ ирээдүйтэй бизнестэй хамт цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байна.

Бид технологийн бизнесийн чиглэлээр Монголдоо тэргүүлэгч, стратегийн бүтээгдэхүүнийг баяжуулагч, агаарын бохирдлын эсрэг тэмцэгч, ногоон хөгжлийг дэмжигч, нийгмийн хариуцлагатай компани болон хөгжинө.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.