Home Plaza”ХХК-ийн танилцуулга • Home plaza ХХК- нь 2008 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр “I and R Mongolia” ХХК , Солонгосын “Home mart” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1864М2 талбайтай худалдааны төв байгуулагдсан.
Манай компани нь сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд хэрэглэгчдэд тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, 1000 гаруй харилцагч байгууллагын эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хүргэхээс гадна өөрийн импортоор оруулж ирдэг гэр ахуйн бараа болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн жижиглэнгийн худалдаа болон бөөний худалдааг хослуулан үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Одоогоор 2 салбар маань нийт маркетинг менежментийн алба, санхүүгийн алба, худалдааны ажилтан, кассын ажилтан, туслах ажилтан зэргээс бүрдсэн 100 гаран ажилчин албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүх
2008 онд Homa plaza супермаркет нээлтээ хийсэн
• 2008 оноос гэр ахуйн бараа болон хүүхдийн тоглоом бичиг хэргийн бараа бүтээгдэхүүнийг 100% Солонгос улсаас импортолдог болсон
• 2008 онд Солонгос жимс ногоог 7 хоног бүр онгоцоор тээвэрлэн супермаркетаараа худалдаалдаг болсон
• 2010 онд 100%-ийн өөрийн хөрөнгө оруулалттай компани болсон
• 2010 онд Солонгосын гэр ахуйн бараагаа бусад супермаркетуудад нийлүүлэн бөөний худалдаа эрхлэх сууриа тавьсан
• 2011 онд Оросын Холбооны улсаас хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн
• 2011 онд Солонгосын CJ брендийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортлон Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн
• 2012 онд хоёр дахь салбар болох “Home Plaza” их дэлгүүр нээгдсэн
• 2013 онд Испани улсаас жимс импортлон хэрэглэгчиддээ хүргэсэн
• 2013 онд Германы ARO брендийн бараа бүтээгдэхүүнийг импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлсэн
Итгэл нэг Сэтгэл нэг Зорилго нэг
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
2008
150