“ИХ ГУРВАН МАРАЛ ГРУПП” ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь 2011 онд анх үүсгэн байгуулагдаж барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, угсралтын чиглэлээр жилийн бүх улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2019 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж техник, технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 100-120 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтралшил сайтай барилгын дулаалгын хөөсөнцрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж 2020 онд тус тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж хоногт 500-700 м3 өндөрт нягтралшилтай гал дэмждэггүй дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэж хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж бэлтгэх бүрэн автомат ажиллагаатай шугам ашиглалтанд оруулж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. 2019 онд барилгын гадна фасад болон дотор хананд хэрэглэгдэх чулуун будаг, лак, грунт, дотор, гадна эмульс ариун цэврийн өрөөнд зориулагдсан ус тусгаарлагч зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсынхаа түгээмэл тархацтай түүхий эд ашиглан үйлдвэрлэж байна. Манай компанийн зорилго багцаар хангах нийлүүлэх буюу гадна фасадны бүх төрлийн материалыг нэг дороос авах боломжийг худалдан авагч нартаа олгохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 700 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж байна. Бид Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох
Жил ирэх тусам бидний хамтран ажиллах барилгын компаниудын тоо нэмэгдэж байгаа нь бидний ханган нийлүүлэлт болон бүтээгдэхүүний чанар сайжирч байгаатай нягт холбоотой билээ. Бид ХУД яармагийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцон хэрэгжүүлж буй орон сууцны хотхон төслүүдтэй хамтран ажиллаж байгаа. Үүнд:
Одоогоор манай компани:
Барилгын материалыг багцаар нь ханган нийлүүлнэ.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
2011
50