“Их Майдар” сан нь 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор Aнхдугаар Богд Занабазарын тигээр бүтээгдэх дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, 108 метр өндөр Зарлиг увидасын суварган байгууламж бүхий ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ ЭНЭРЭНГҮЙ “ИХ МАЙДАР” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэн шингэсэн цогцолбор газар бүтээхээр төлөвлөж холбогдох техник эдийн засгийн судалгаа, инженерийн шийдэл, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн төслийн эхний үе шатны барилга угсралтын ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтанд 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Төслийн ажилд Монгол, Англи, Хятад, Чех, Канад зэрэг улсуудын инженер техникийн байгууллагууд нэгдээд байна.
Төслийн ач холбогдол нь:
Одоогоор төслийн хүрээнд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлон хийд, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг нэр хүндтэй шашны сургалт эрдэм шинжилгээний болон эрдэм шинжилгээний байгууллагууд албан ёсоор хамтран ажиллахаар болоод байна. Мөн бизнесийн салбарынхан, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хойлоогоо нэгтгэн дэмжиж ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна.
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
2010
10