Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Голден Степ Эдү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
  • Алсын хараа

    “Голден Степ Эдү ХХК” нь Монголын хүүхэд, залууст боловсролын хамгийн өндөр стандарт, олон улсын боломжуудыг тэгш хүртээмжтэйгээр нээж, тэдний хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийн хэмжээнд амжилттай тэмүүлдэг иргэдийг бэлтгэх бизнесийн тэргүүлэгч байгууллага болно.

  • Эрхэм зорилго

    “Голден Степ Эдү ХХК” нь Монголын залуусыг дэлхийн боловсролын орчинд амжилттай хөл тавихад нь дэмжлэг үзүүлж, мэдлэг, ур чадвар, соёлыг хослуулсан олон улсын өрсөлдөх чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэнэ. Бид гадаадын нэр хүндтэй их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай хамтран, ???? чанартай мэдээлэл, ???? найдвартай зуучлал, ???? итгэлцэл дээр тулгуурласан үйлчилгээг үзүүлж, монгол оюутнуудын амжилтын эхлэл болох гүүр нь байхыг эрхэмлэдэг.

  • Уриа

    Golden Step Education Ирээдүйгээ бидэнтэй бүтээ · We got you

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Бидний Үнэт Зүйлс

    1. Итгэлцэл – Амжилтын эхлэл
    Бидэнд итгэж мөрөөдлийнхөө нэг алхмыг хийсэн хүн бүрийн итгэлийг хүндэлж, хариуцлагатайгаар хамгаална. Ил тод, найдвартай, үнэнч харилцаа бол бидний хамгийн чухал үнэт зүйл юм.

    2. Хүүхэд бүрийн ирээдүйд зориулсан сэтгэл
    Бидний бүх шийдвэр, бүх үйл ажиллагаа хүүхэд, залуусын ирээдүйн төлөө чиглэдэг. Тэдний мөрөөдлийг бодит амжилтад хүргэх гүүр нь байхыг бид хүсдэг.

    3. Чанар бол бидний нэрийн хуудас
    Гадаад боловсролын зөвлөгөө, зуучлал, бэлтгэл сургалтын бүх үйлчилгээнд бид хамгийн чанартай, баталгаатай, итгэлтэй шийдлийг санал болгодог.

    4. Ёс зүй ба шударга байдал
    Бид зөв замаар, зөв хандлагаар ажиллахыг эрхэмлэнэ. Ёс зүйтэй үйл ажиллагаа бол итгэлцлийн үндэс гэдэгт бид итгэдэг.

    5. Хөгжил, Шинэлэг Хандлага
    Цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэ боломжийг үргэлж эрэлхийлнэ. Технологи, инновацийг боловсролд нэвтрүүлж, суралцах үйл явцыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгоно.

    6. Хамтын амжилт – Хамгийн том үнэ цэнэ
    Оюутан, эцэг эх, хамт олон, түнш бүр бидний нэг баг. Бид хамтдаа алхаж, хамтдаа амжилт бүтээдэг.

  • Байгуулагдсан он

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Peace Tower, 2-р давхар, 2001 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.