Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Глобал Электроникс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

“Глобал Эектроникс” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн алдарт Панасоник Корпорацийн Монгол дахь цорын ганц албан ёсны түнш байгууллага юм. Анх бид хавтгай дэлгэц бүхий VIERA зурагтыг 2007 онд дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тэр цагаас хойш бараа бүтээгдэхүүнийхээ сонголтыг тасралтгүй өргөжүүлэн Монголынхоо нийт хэрэглэгчдэд дэлхийн брэндийг үйлдвэрээс нь шууд нийлүүлсээр өдийг хүрлээ.

Панасоник брэндийн чанартай, дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүн болон засвар үйлчилгээг цаг алдалгүй өргөн сонголттойгоор хэрэглэгчиддээ хүргэх нь манай хамт олны эрхэм зорилго юм. Бид байгуулагдсан цагаас хойш тус брэндийн чанарын батламжтай гэр ахуйн цахилгаан бараа болон эйр кондишнерүүдийг Монголын зах зээлд нийлүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байна.

Эйр Кондишнер буюу агаарын хөргөлтийн төхөөрөмжийн угсралт суурилуулалтын цогц шийдлийг нэвтрүүлэх зорилт тавьсны үр дүнд 2009 оноос хойш Малайз дахь Панасоник “Эйр Кондишнер” сургалтын төвтэй хамтран инженер техникийн ажилтнуудыг тогтмол сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг хөгжүүлснээр томоохон төсөл тендерийн суурилуулалт, гүйцэтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг шилдэг баг хамт олон болж чадлаа.

Мөн бид 2009 онд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн “ ПАНАСОНИК БАТАЛГААТ ЗАСВАРЫН ТӨВ” –ийг албан ёсоор нээн ажиллуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, итгэл болоод талархлыг хүртэж байна.

Бид саяхан буюу 2013 оны 9 сард Панасоникийн эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайханы цахилгаан барааны иж бүрдэлийг Монголынхоо нийт үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ зориулан танилцуулаад байна.

Түүнчлэн 2010 оноос хойш Италийн алдарт Candy брэндийн тавилганд суурилуулдаг цахилгаан барааг албан ёсны эрхтэйгээр борлуулж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, сүүлийн үеийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттойгоор хүргэдэг болсон нь бидний бас нэг бахархал юм.

&nb

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.