Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Женерал Финанс

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын тухай танилцуулга

"Женерал Финанс" ББСБ ньанх Монгол улсынКомпаний тухайхуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр, 100.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар хязгаарлагдмал хариуцлагатай компаний хэлбэрээр байгуулагдсан.

Монгол улсынБанкны тухайхууль, бусад хууль тогтоомжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 583 тоот тушаал, Монголбанкнаас олгосон 157 тоот Банк Бус Санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.

Улмаар Монгол улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130 дугаар тогтоол, Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон 1/52 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр манай байгууллгабанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинэчлэн авсан.

Мөн 2007оны 9 дүгээр сарын 28 өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны 130 дугаар тогтоолын дагуу 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулсан болно.

2009 онд компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт орж улмаароноосоннэрийг “ЖЕНЕРАЛ ФИНАНС ББСБХХКболгон өөрчилж дүрмийн сангаа 400 сая төгрөгт хүргэн үйл ажиллагаагаа шинэчилж, зээлээр төрөлжин үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь сүүлийн жилүүдэд бичил жижиг зээлийг түлхүү олгож эхэлсэн нь хувь нийлүүлэгчдийн бүтэц өөрчлөгдсөн болон байгууллагын зорилгод бага дунд орлоготой иргэдийг дэмжих бодлого баримталж байгаагийн нэг хэлбэр болно.Зээлийн бодлогоор бага дунд орлоготой иргэдэд уян хатан нөхцөлтэй тэдгээрийн орлого нэмэгдүүлэх болон бага хэмжээний хэрэгцээг хангах зориулалтаар бичил жижиг зээлүүдэд багцаа түлхүү байршуулж байна.

Зээлийн судалгааны явцад зээлийн материалыг голлох биш харилцагчдын бодит байдал дээр судалгаагаа голлож зээлийн шийдвэрийг гаргадаг нь харилцагчдыг татах, тэдгээрт санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй болоход нь томоохон дэмжлэг болж байна.

Эх үүсвэр нэмэгдүүлэх ажлын хүрээндгадна дотны хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ХААН банкнаас 120 сая төгрөгийн зээл авч хугацаанаас нь өмнө бүрэн төлж барагдуулсан болно. Мөн МУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр ядуу, орлого багатай иргэдийн санхүүгийн үйлчилгэний хүртээмжийг нэмэгдүүлэх “Тогтвортой амьжиргаа-2” төслийн сонгон шалгаруулалтанд тэнцэж 100 сая төгрөгийн зээл авч бичил, жижиг дунд бизнесийн зээлийг дэмжих зорилгоор тус зээлийг бүрэн байршуулаад байна.

2011 онд эх үүсвэр нэмэгдүүлэх ажлын хүрээнд Худалдаа Хөгжлийн банкнаас 250 сая төгрөгийн шугамын зээлийг авч бүрэн байршуулж дуусаад байна.

Багцын эрсдлийг бууруулах, ашигт ажиллагааг өсгөх, зээлийн эдийн засагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт төлөөлөгчийн газар байгуулаад байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1.

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.