Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Газар шим

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 1999 онд Монголын анхны хүнсний ногооны консервын үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Одоогоор280 гаруй ажиллагчидтайгаар 40 гаруй нэр төрлийн 5 сая орчим шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байна.Манай компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж, тогтворжуулагч бодис, консервант хийдэггүй, зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар даршилдаг. Ийм учир бүтээгдэхүүнийг задалснаас хойш бусад бүтээгдэхүүн шиг удаан хадгалж болдоггүй. Бид жилээс жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататган ажиллаж байна. Манай компани 2018 онд Салбартаа анх удаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, GMP олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж, батламжаа гардан авсан.2023 онд Газар шим үйлдвэр ХК нь компани нээлттэй хувьцаат компани болж 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Ингэснээр компаний үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, компаний засаглал сайжирч, олон олон шинэ бүтээгдхүүн шинээр үйлдвэрлэн хэрэглэгч олондоо барих нөхцөл бүрдэж, удахгүй хүүхдийн жимс ногооны нухаш, өргөн хэрэглээний кетчуп, майонез, чихэрлэг чили соус, паста соус зэрэг олон шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч түмэндээ өргөн барихаар ажиллаж байна.

  • Алсын хараа

    Дотоодын боловсруулсан жимс, ногооны хэрэгцээний 50%-г зах зээлд нийлүүлэх

  • Эрхэм зорилго

    Эрүүл хүнсээр ирээдүйг бүтээлцэнэ.

  • Уриа

    Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Бид

    • Найрсаг
    • Бүтээлч
    • Хариуцлагатай

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    250

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс 66/1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.