Монгол улсын хүний нөөцийн бодлогын тэнцвэртэй байдалд дэмжлэг болохХувь хүний хөгжих боломжийг нээх, Байгууллага ба хувь хүний хэрэгцээ шаардлагыг ханган холбох, Хоёр талын эрх ашиг үнэ цэнийг мэдрүүлэх, Хувь хүний карьераа ахиулах боломжийг нээх.Хүний нөөцийн менежментийн үйлчилгээ: Хүний нөөцийн зөвлөгөө судалгаа, сургалт, сонгон шалгаруулалт, ажлын байр, удирдлага, албан хаагчид /тухайн ажлын байрны шаардлагыг хангахуйц албан хаагч, тухайн албан хаагчдын сонирхол, ур чадварт тохирох ажлын байр мөн мэдлэг, чадвар, гүйцэтгэлийг бодитой үнэлэх удирдлага/ хоорондын холбоог тогтоох. Хувь хүнд үзүүлэх үйлчилгээ: Хувь хүмүүст хүний нөөцийн зөвлөгөө, ажлын байрны мэдээлэл өгөх, нэр хүндтэй, хөгжлийн чиг хандлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний болон олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан байгууллагуудад дундаас дээш шатны мэргэжилтэн, менежер, удирдах албан тушаалтан, захирлын ажлын байранд зуучлах . Байгууллагад үзүүлэх үйлчилгээ: Албан байгууллагад хүний нөөцийн зөвлөгөө, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх, дундаас дээш шатны мэргэжилтэн, менежер, удирдах албан тушаалтан, захирлын ажлын байранд хүний нөөцийг бүрдүүлэх. Хүний нөөцийн сан: Хүний нөөцийн санд гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлсэн, төрийн, бизнесийн болон бусад олон төрлийн салбар чиглэлүүдэд ажиллаж буй дундаас дээд шатны мэргэжилтэн, менежер, удирдах албан тушаалтан, захирлын ажлын байранд тохирохуйц чадварлаг хүний нөөц бүртгэлтэй байна. Үйл ажиллагаа явуулсан анхны сардаа 200 орчим дээрхи үүзүүлэлтүүдийг агуулсан хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлж чадсан билээ. Энэхүү сан нь өдөр бүр өсөн нэмэгдсээр байгаа болно. Хөдөлмөр эрхлэлт ба боловсролыг дэмжих сан: Хувь хүнийг чадваржуулан хөгжүүлэх, монгол улсын хүний нөөцийн хөгжлийн бодлого түүний тэнцвэртэй байдалд дэмжлэг болох. Хөдөлмөр эрхлэлт ба боловсролын дэмжлэг хэрэгцээтэй зорилтод бүлэгт шаардлагатай хөтөлбөрийг зохион байгуулах, хэрэгцээтэй нөхцөл байдал бий болгоход, тэтэглэг, сургалт, ажлын байраар хангах ба холбон зуучлах.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
1.
2.
3.
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2007
Ажилтны тоо