Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Kpедит Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Европын Холбооны TASIC хөтөлбөрийн хүрээнд "Монголын Жижиг Бизнесийн Сан ТББ нь үүсэн байгуулагдсан бөгөөд жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж зээл олгох зорилгоор "Кредит Монгол" ХХК-ийг 2000 оны 4 дүгээр сарын 5-нд үүсгэн байгуулж улмаар "Кредит Монгол" ХХК нь Банк Бус Санхүүгийн Байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол банкнаас 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан юм.“Кредит Монгол” ББСБ нь 2009 оны байдлаар нийт 70 орчим ажиллагсад, 9 салбар нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай салбарууд нийслэл хотод БГД, БЗД, ЧД, СХД Хөдөө орон нутагт Дархан, Эрдэнэт хотууд, алслагдсан сумдууд болох Баянхонгор аймгийн Богд сум, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумд дахь салбаруудаар үйл ажиллагаагаа явуулж байна.Дараах зээлийн бүтээгдэхүүнүүдийг бид бүх салбаруудаараа дамжуулан олгож байна. Үүнд:Жижиг дунд бизнесийн зээлБичил бизнесийн зээлБарьцаат зээлХэрэглээний зээлОрон нутгийн бизнес болон хэрэглээний зээлМанай байгууллага зээл олгох үйл ажиллагааны хүрээнд Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтранажиллаж байна. Үүнд:Европын Холбооны ТACIC ХөтөлбөрНҮБ-ийн Хөгжлийн ХөтөлбөрДэлхийн Банкны дэргэдэх Бичил Санхүүгийн Хөгжлийн газарАНУ-ын Хөгжлийн Газрын санхүүжилт бүхий “Си Эйч Эф Интэрнейшнл” ХХКГерманы Сэргээн Босголт Зээлийн Банк (KfW)Энэ хугацаанд бид дараах давуу талуудыг бий болгон ажиллаж чадлаа. Үүнд:Идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй ууган Банк бус санхүүгийн байгууллагын нэгӨсч хөгжих чадвартай боловч банкны системээс зээл авахад бэрхшээлтэй байгаа жижиг дунд бизнесүүдийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладагБичил болон ЖДБ-ийн санхүүгийн үйлчилгээг 6 аймаг орон нутагт, тэр тусмаа алслагдсан хөдөө орон нутагт хүргэдэг хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг ББСБ.Гадаадын олон донор болон төслүүдтэй өргөн хүрээнд амжилттайгаар хамтран ажиллаж арвин туршлагатай ББСБ болсон байна.Монгол улсын хэмжээнд ББСБ-д ажиллагсадын 20 орчим хувь нь манай байгууллагад ажиллаж байнаКомпанийн амжилтуудыг товч дурьдвал:2004 онд МҮХАҮТ-ын “Business Excellence Award” өргөмжлөл2004, 2005, 2006, 2007 оны “TOP-5 ББСБ”-ийн тэргүүн байр “Бизнесийн эрхэмсэг оршихуйн шагнал”2005 онд МҮХАҮТанхимаас “Монголын Үндэсний Шилдэг Бүтээгдэхүүн-Үйлчилгээ”-ээр шалгаруулж “Үлэмжийн Чанарын Батламж”2005 онд “Magic PR” агентлагаас Монголын ард түмний санал асуулгаар салбарынхаа “ТОП-3”-ын нэгээр тодрон “Mongolian Тор”."Стандарт 2007" өргөмжлөл "Нийгэмд стандарт хэвшүүлэх сан" зэрэг шагналуудыг хүртсэн.МҮХАҮТ-ын дэргэдэх БСБХЗ болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос “ 2008 оны ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА”Нийгмийн Даатгалд Даатгуулагчдыг Дэмжих Холбооноос 2008 оны Оны “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”2008 оны “ТОП10” № 1 Шилдэг ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм шагнал”

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1.

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.