Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд
![](w/2406/JL-FK7W0CW-7YEYPRN-ZGSL8T3-2B.jpg)
БСБ Групп компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа 894 хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд БГД-ийн 3 дугаар хорооны зорилтот бүлгийн 85 хүүхдэд бэлэг гардуулж, нэгэн үдшийг бяцхан хүүхдүүдтэй хамтдаа хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Энэ жилийн тухайд компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зөвхөн бэлэг гардуулахаас гадна гэр бүлээрээ баярын өдрийг эрүүл агаарт мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор Улаанбаатар хотоос 34 км зайд байрлах Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт Байгальд Чангаар Гэрэлт уриа дор зохион байгуулагдсан LOUD FESTIVAL 2024 арга хэмжээг дэмжин хамтран ажилласан юм.
Хүүхэд бүхэн элэг бүтэн хайр дүүрэн гэр бүлд аз жаргалтайгаар өсөж, баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байх болтугай.