Аюултай хог хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэртэй гэрээ байгууллаа
![](w/2406/RC-TFGJZER-KZ0KUDQ-ZLD1AVD-OZ.jpg)
БСБ Групп компани нь 2024 оны I улиралд ашиглалтад орсон аюултай хог хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэртэй гэрээ байгууллаа. Ингэснээр бид 2024.05.01-ний өдрөөс хойш акталсан электрон бараа болон хаягдал батарей зэрэг аюултай хог хаягдлаа технологийн дагуу устгуулж байна.
Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, батарейн хог хаягдал нь байгальд удаан задардаг бөгөөд нэг ширхэг батарей байгальд бүрэн задрахад 100 жил болж, нэг метр квадрат хөрс, ойролцоох 8000 литр усыг хордуулж, бохирдуулдаг байна.
Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр нь дараах хог хаягдлыг хүлээн авах юм. Тухайлбал,
- Бүх төрлийн электроникийн хаягдал
- Хаягдал цахим, цахилгаан хэрэгсэл
- Хаягдал батарей (бүх төрлийн)
- Хаягдал зэс (бүх төрлийн)
- Хаягдал кабелийн утас
- Хаягдал ногоон плат буюу хавтан
- Хаягдал гар утас
- Хаягдал утасны цэнэглэгч
Эх дэлхийдээ ээлтэй амьдарцгаая!