БСБ Групп нийт ажилтнуудынхаа цалинг 15 хүртэл хувиар нэмлээ
БСБ Групп компани 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт ажилтнуудын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ.
БСБ Групп компани нь нийт ажилтнуудын цалинг улсын эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримталдаг бөгөөд 2023 оны тухайд нийт ажилтнуудын цалинг 3 удаа үе шаттайгаар нэмэгдүүлсэн юм. Тодруулбал,
- 2023.01.01-нээс жишиг цалинг 10-18%,
- 2023.06.01-нээс жишиг цалинг 10%,
- 2023.10.01-нээс жишиг цалинг 10%,
Үүнээс гадна компани улирал тутамд ажилтнуудын тогтмол цалинг эргэн харж, ажилласан жил, ажлын гүйцэтгэлээс хамааран цалингийн шатлал ахиулдаг тодорхой цалингийн системийг хэрэгжүүлэн ажиллаж байна.