Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бичил Глобус

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БИЧИЛ ГЛОБУС санхүүгийн нэгдэл 15 жилийн өмнө: 2008 онд Бичил Глобус Групп ХХК нэршлээр 3 хүнтэй, жижиг өрөө түрээслэн, барьцаагүй, шуурхай бичил зээлийн үйлчилгээгээр бизнесийн гараагаа эхэлсэн. 2014 онд анхны хөрөнгө оруулалт болох 1 сая долларыг Австрали улсаас татаж байсан туршлагатай хамт олон.

14 жилийн дараа: 2021 оны 12 сарын дотор 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт амжилттай босгосон Монгол Улсдаа салбар нэгж хүний нөөцийн хүчин чадлаараа харилцагчиддаа хамгийн хүртээмжтэй байдлаар Улаанбаатар хотод 19, Орон нутагт 19 салбар нэгжтэй, 30,000+ харилцагчтай, 200 гаруй чадварлаг мэргэжилтнээр дамжуулан таатай, түргэн, төвөггүй үйлчилгээгээр бичил санхүүгийн зах зээлд манлайлагчдын нэг болж чаджээ. Аймаг бүрийнхээ ууган ББСБ, нийслэлдээ олон салбартай ББСБ бөгөөд харилцагчидтайгаа хамтдаа нийгмийн сайн үйлст гар бие оролцон ажилладаг. Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч БИЧИЛ ГЛОБУС санхүүгийн нэгдэл юм

Манай орон нутгийн нийт салбарууд "Бэрс Финанс ББСБ" ХХКнэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 18-нд үүсгэн байгуулагдаж, ББСБ-ын зээлийн болон факторингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Бэрс Финанс ББСБ ХХК нь 19 аймагт 20 салбартайгаар иргэдийн бичил зээл олголтын үйл ажиллагааг үзүүлж байна.

Манай удирдлагын баг нь банк санхүүгийн салбарт 5-23 жил ажилласан туршлагатай, мэргэжлийн баг хамт олноос бүрддэг бөгөөд Улаанбаатар болон хөдөө орон нутагт 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг хэрэглэгчдэд танигдсан банк бус санхүүгийн байгууллага болоод байна.

www.bersfinance.mn

https://www.facebook.com/BersFinance

  • Алсын хараа

    Харилцагчийн хөгжлийг бизнесийн үнэ цэн болгосон хамт олон бүхий, компанийн зохистой засаглалтай хүчирхэг нэгдэл байна.

  • Эрхэм зорилго

    Бид санхүүгийн салбарт шаталсан хэлбэрээр хөгжиж, дэмжих бизнесийг өргөжүүлэн, дэлхийн баялгийг Монгол улсдаа бий болгох эх оронч хүчирхэг нэгдэл байна.

  • Уриа

    ИРЭЭДҮЙД ХАМТДАА

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    1. Ёс зүй, итгэл

    2. Харилцагчийн хөгжил

    3. Нэгдмэл зорилго

    4. Хамтын өгөөж

    5. Эрсдэлгүй ирээдүй

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 15а байр, Embassy one оффис, 8 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.