Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ази Фарма ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“АЗИ ФАРМА” ХХК нь Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд 23 жилийн турш амжилттай үйл ажиллагаа эрхэлж буйМонгол улсын эмийн зах зээлд дээд зэрэглэлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцгой чанараар танигдсан, ISO 9001:2015 чанарын тогтолцоог нэвтрүүлсэн, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Өнөөдрийн байдлаар 850 гаруй ажилтантай, нийслэл болон орон нутагт 20 эм ханган нийлүүлэх төв, сүлжээ эмийн сангийн 80 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй, жигд, хүртээмжтэй ханган нийлүүлэн ажиллаж байна.

Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хангах үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй, чанарын өндөр түвшинд явуулдаг бөгөөд өнөөдөр бид дэлхийн 94 орны 101 үйлдвэр, нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 2000 орчим нэр төрлийн эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 6000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, түгээлтийн бүх сувгуудаар хэрэглэгчдэд тасалдалгүй түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.

Охин компаниуд:

Азифарма Мед ХХК -Эмийн жижиглэн худалдаа, сүлжээ эмийн сан (80 гаруй салбар эмийн сантай)

  • Өөртөө үйлчлэх фарммаркетийн шинэ үйлчилгээ
  • 3395 нэр төрлийн бүтээгдэхүүн
  • Үндэсний жишиг брэнд болох зорилготой
  • www.apteka.mn, 1800-1801 лавлах утсаар эрүүл мэндийг үйлчилгээг хүргэж байна.

Азифарма Трейд ХХК -Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт,бөөний худалдаа (Эм ханган нийлүүлэх төв)

  • 18 улс, 123 нийлүүлэгч
  • 2,245 нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн
  • УБ хотод 5, орон нутагт 15 бөөний төвтэй

Азифарма Интернэйшнл ХХК -Импорт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тендерийн үйл ажиллагаа

  • 42 эксклюзив гэрээтэй үйлдвэр
  • 180+ бүтээгдэхүүн
  • Хүүхдийн органик хүнс, гоо сайхны брэнд бүтээгдэхүүн
  • Төрийн болон хувийн тендерийн үйл ажиллагаа

Азифарма Дистрибьюшн ХХК -Эмийн бус бүтээгдэхүүн импорт, борлуулалтын үйл ажиллагаа

  • Sebamed, Cherokee, Topfer, Ermak, Holika Holika, Clovin, Uzikand, BB Kitty брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаа

Ази Брю Хаус ХХК -БНСУ-ын хамгийн их Трэнд болж буй "Мega Coffee Shop"-ын франчайз үйл ажиллагаа

  • БНСУ-ын 3,600 гаруй салбартай кофе шопыг Монгол улсад нутагшуулан ажиллаж байгаа
  • 100+ нэр төрлийн бүтээгдэхүүн
  • Кофены өвөрмөц соёл, хэв маяг, амт, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэгч
  • Алсын хараа

    Эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг цогцоор нь хүргэсэн хүн бүрийн сонголт болох брэндийг бүтээгч үндэсний жишиг компани байна.

  • Эрхэм зорилго

    Эрүүл энхийн үйлчилгээний дэвшилтэт хэв маягийг Таньд хүргэнэ.

  • Уриа

    Эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    -Үнэнч шудрага байдал

    -Хамтын хүч -Манлайлал

    -Мэргэжлийн өндөр ур чадвар

    -Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх

    -Өөриймсөг байдал

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    850

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, БГД, 4-р хороо, 25-р эмийн сан "Ази Тауэр"-компанийн төв оффис

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.