Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Арж капитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Талбайн туслах инженер /Шинэ төгсөгч байж болно/

Автозамын барилгын стандарт, нормыг баримтлан ажлыг хариуцан гүйцэтгэх; Ерөнхий инженерийн удирдлагын дагуу талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой зохион байгуулах;  Компанийн төсөлт ажлуудын графиктай уялдуулан хувийн ажлын төлөвлөгөө гаргах, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, Замын инженертэй хамтран ажиллана.

ХЭМАБ ажилтан

Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Замын ахлах инженер

Өөрийн хариуцсан талбайн ажлыг техникийн шаардлагад нийцүүлэн хурдан шуурхай хийж гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд: Автозамын барилгын стандарт, нормыг баримтлан ажлыг хариуцан гүйцэтгэх; Ерөнхий инженерийн удирдлагын дагуу талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой зохион байгуулах;  Компанийн төсөлт ажлуудын графиктай уялдуулан хувийн ажлын төлөвлөгөө гаргах, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч хамтран ажиллана.

Хийн дугуйт индүүний оператор

Авто замын төсөлд нягтруулалтын үеийн хурд, зөрөлтийн хээ, давтамжийг баримтлан үндсэн хөрс, суурь үе, асфальтан хучилтын тэгшилгээ, нягтруулалт хийх; Ажил гүйцэтгэх явцад дугуйны даралт, тохируулга зэргийг байнгын хянах (хийлэлт, дугуйн усаа шалгах); Ашиглаж буй техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцохоос өмнө өдөр тутамд түлш, тос, дугуйн хий, усны түвшин гэх мэт техникийн үзлэг хийх; Хөдөлгөөнд оролцож буй бусад машинууд, индүү, дулаан хянагч зэрэг техниктэй харилцан уялдаа холбоотой ажиллах; Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх; Ажил хийж дууссаны дараах арчилгаа, цэвэрлэгээ хийх;

Авто ачигчийн оператор

Хөрс, хайрга, элс, асфальт зэрэг материалыг маршрутын дагуу ачих, буулгах, зөөвөрлөх; Ажил эхлэхийн өмнө техник, тоног төхөөрөмжийн үзлэг хийх; Шууд удирдлага болон талбайн даамал, төслийн удирдагчийн зааврын дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх; Гүйцэтгэсэн ажлын бүртгэл, техник ашиглалтын цагийн бүртгэлийг хөтлөх;

Авто замын туслах ажилтан

Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах; Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах; Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх; Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах; Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах; Талбайн цэвэрлэгээ хийх; Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ. 

Бутлуурын үйлдвэрийн туслах ажилтан

Ажлын байрны цэвэрлэгээ, өдөр тутмын үзлэг хийх; Шаардлагатай засвар, үйлчилгээнд хамтран оролцох; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдлөг болгон ажиллах;

Гүүр, хоолойн инженер

Авто замын барилгын ажлын (Гүүр болон хоолойн) төсөл боловсруулах,  төлөвлөгөө, тооцоо судалгаа хийж тайлагнах; Авто замын барилгын угсралтыг техникийн шаардлага, технологийн горимын дагуу гүйцэтгэхэд хяналт тавих; Төслийн талбайн ажлыг удирдан зохион байгуулах;

Цахилгааны инженер

Төслийн үйлдвэр, кемпийн цахилгаан сүлжээ болон бусад цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза 14 давхар, 1403 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.