Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Адра Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АДРА ОУБ нь хөгжиж буй орнууд дахь нийгмийн шударга бус байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх, тусламж хэрэгтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажилладаг. AДРA нь дэлхийн 130 гаруй улсад төлөөлөгчийн газартай бөгөөд тэдгээрийн нэг нь АДРА Монгол билээ.

АДРА Монгол ОУБ нь хүн бүрд байдаг эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, хүний амьдралын чанарыг сайжруулахыг зорилгоо болгон, үндэс угсаа, улс төр, шашин шүтлэг харгалзахгүйгээр үйлчилдэг. Ялангуяа тусламж нэн шаардлагатай байгаа иргэд, тухайлбал, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлэгт хүрч үйлчилдэг.

АДРА Монгол ОУБ нь улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, өнгөрсөн 27 жилийн турш иргэд, орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголчуудын амьдралын чанарыг сайжруулахын төлөө хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа/эдийн засгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, гамшгийн эрсдэлийг бууруулах таван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр ирсэн.

Өнөөдрийн байдлаар АДРА Монгол ОУБ нь боловсролын 57, гамшгийн менежментийн 24, эдийн засгийн хөгжил, амьжиргааг дээшлүүлэх 31, эрүүл мэндийн 36, хүнсний аюулгүй байдлын 40, нийт 186 төсөл хэрэгжүүлээд байна. 1994-2021 онд нийт зарцуулсан санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 31,232,932 ам.долларт хүрсэн бөгөөд нэг жилд дунджаар 1.1 сая ам.доллар зарцуулжээ.

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Палаззо төв 8-401

  • Алсын хараа

    АДРА Монгол ОУБ нь нэгдмэл, ил тод байдлыг эрхэмлэн, мэржэшсэн, шинийг эрэлхийлэгч, үр дүнтэй хамтран ажиллагч байгууллага байна. Бид бэрхшээл, саадыг даван, нийгмийн эрсдэлт бүлэг болон хүмүүсийг чадавхжуулан тэдний дуу хоолойг өргөн, тэдний амьдралд хэмжигдэхүйц, бодит, тогтвортой өөрчлөлтүүдийг авчрахын төлөө ажиллана.

  • Эрхэм зорилго

    Хүн төрөлхтнийг Бурханы хүслийн дагуу амьдрахад туслах

  • Уриа

    Шудрага ёс. Энэрэл. Хайр

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Палаззо төв 8-401

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.