“ZOCHIL VERSION 2"-оо танилцуулж байна
![](w/2201/Q5-9URXBJK-GPS7QFX-FFQ96TS-ZN.jpg)
Зочил гэж юу вэ?
Зочил нь хүн бүрийг онлайн худалдааны бизнестэй болгох, нэмэлт орлогын эх үүсвэртэй болгох, үйл ажиллагааг нь автоматжуулах зорилготой Монгол залуучуудын хийж бүтээсэн платформ юм. Манай платформоор Монгол орон даяар та өөрийнхөө бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах бүрэн боломжтой төдийгүй COVID-19 цар тахлын үед ашиг орлогоо алдахгүй нэмэлт борлуулалтын сувагтай болж ч чадах билээ.
Zochil Version 2 дараах давуу талуудтай:
1. Онлайн худалдааны бусад технологиудтай бүрэн холбогдох чадвартай дэд бүтцийг хөгжүүлсэн.
Бид ямар ч төлбөрийн хэрэгсэл, хүргэлтийн систем, маркетинг борлуулалтын системтэй шууд холбогдох боломжтой болсон.
2. Зочилын нэмэлт боломжууд
- Онлайн маркетингийн багажууд нэмэгдсэн
- Фэйсбүүк пэйж хуудсаа вэбсайт болгох боломжтой болсон
- Санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн
3. Зочил ашиглахад илүү амар болсон.
Зочил онлайн худалдаа удирдлагын гар утасны аппликейшн, dashboard болон харилцагчдын вэбсайтын загварууд шинэчлэгдсэн.
Version 2 нь гадагшаа гарах харилцаа холбооны гүүрээ тавих эхний алхам бөгөөд fintech, маркетинг, борлуулалт, хүргэлтийн компаниуд Зочилтой холбогдож чадна. Бид маш олон IT компаниудыг дэмжиж ажиллах, бие биенийхээ бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хүргэх боломжийг нээсэн. Тэгэхээр бизнесийн байгууллагууд манай платформоор онлайн худалдаа эрхлэгчид рүү бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломжтой. Ийнхүү худалдааны салбарын дэд бүтцийг бий болгосон нь хоёр дох томоохон алхам болоод байна.
Мөн бид уриа үгээ илүү том цар хүрээтэйгээр E-commerce for everyone болгож шинэчилсэн. Ингэснээрээ бид хүн бүрт онлайн худалдааны бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та хөдөө амьдардаг ч байсан бай, оюутан ч бай, гэртээ хүүхдээ хардаг ч бай, давхар ажил эрхэлдэг, шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол Зочилоор дамжуулж өөрийн гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой боллоо.
ОНЛАЙН ДЭЛГҮҮРЭЭ ОДОО НЭЭ: 7777-8787
www.zochil.mn