Zochil 1000 онлайн дэлгүүрийг автоматжууллаа
![](w/2201/BQ-2XX2N4X-COK7IZO-LZ92SXT-LV.jpg)
Зочил онлайн худалдааны платформыг дараах салбаруудын онлайн худалдаа эрхлэгч нар ашигладаг:
- Гоо сайхан
- Хувцас
- Хоол хүргэлт
- Хүнс
- Эрүүл мэнд
- Спорт
- Цахилгаан бараа
- Гэр ахуй
- Бичиг соёлын бараа
- Авто бараа
- Үнэт эдлэл
- Контент
- Барилгын материал
- Амьтны бүтээгдэхүүн
Саяхан бид бүхэн 1000 дах харилцагчтай болсон ба энэхүү компани бол www.heyshop.mn вэбсайттай “Hey zahialga” дэлгүүр байлаа.
Энэ 1000 гаруй хэрэглэгчид яагаад Зочилыг сонгосон бэ?
- Таны үнэт цагийг хэмнэнэ. Учир нь цаг бол алт.
Та вэб сайтаа хийлгүүлэх гэж 30 өдөр хүлээхийн оронд Зочил платформоор таны вэб сайт 03 секундын дотор л нээгдчихнэ. Үлдсэн өдрүүддээ бол шууд л борлуулалтаа хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлчих ба 30 өдрийн дараа гэхэд л та өөрийн гэсэн харилцагчидтай болчихсон ид ажилдаа орчихсон байх болно.
2. Худалдаа эрхлэгчиддээ зориулсан уян хатан үнэ.
20 сая төгрөг төлөөд вэб сайт хийлгэдэг байсан үе нэгэнт ард хоцорсон. Та 20 саяар вэб сайт хийлгэнэ мөн дээрээс нь тогмтол хөгжүүлэлт хийнэ гээд л таны онлайн худалдааны вэб сайт хийлгэх дээрээс нь хөгжүүлэлтийн зардал л гэхэд 20 сая төгрөг хангалттай давна. Иймээс бид онлайн худалдаа эрхлэгчиддээ зориулж уян хатан үнийг санал болгодог. Учир нь бид үнэ цэн бүтээхийн төлөө ажилладаг.
3. Бүх гар ажиллагааг автоматжуулсан
Хуучин бүх захиалгаа facebook page-ээсээ авч, чатандаа нэг нэгээр нь хариулахад маш их хугацааг зарцуулснаар маркетинг, брэндинг, бизнес хөгжүүлэлтэндээ төдийлөн анхаарч чаддаггүй байсан билээ. Манай платформыг ашигласнаар та бүх захиалга, хүргэлт, төлбөр тооцоогоо автоматжуулж, чухал зүйлстээ үнэт цагаа зарцуулах боломжтой.
Нэг компани вэб сайттай болоход 10 сая төгрөгний зардал гаргах байсан бол 10 тэрбум төгрөгний технологийг Зочил хийсэн.
Мөн дэлгүүрүүдийг орлогын нэмэлт эх үүсвэртэй болгож чадсан. Үүний хажуугаар хүргэлтийн бизнес, төлбөрийн компаниуд манай платформын тусламжтай илүү олон хүнд хүрч ажилласан. Нийтээр нь харвал Монголын хэрэглэгч нар төлбөр тооцооны системийг ашиглаж сурч байна. Мөн хүргэтийн үйлчилгээг ойлгож эхэлж байна. Хамгийн чухал нь давхар гэрээсээ, ажлынхаа хажуугаар бизнес хийх боломжтой гэдгийг ойлгосон явдал байлаа. Тэгэхээр нийт 1000 харилцагч нартаа биднийг сонгосонд нь талархлаа илэрхийлье. Хамтдаа дэлхийн орнууд руу бүтээгдэхүүнээ экспортолж, дэлхийн Монгол брэндийг бий болгоцгооё.