“Үзэгтдэлгэр” ХХК нь байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахаас сэргийлэх, хөрс агаарын бүтцийг хэвийн байлгахад хувь нэмэр оруулах үүднээс техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, орон нутгийн байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах ажилд идэвхтэй оролцож ирсэн.Манай компани нь Байгаль, Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2018 оны 3-р сарын 28-ний өдрийн А/74 тушаалаар үндэслэн газрын хэвлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий Байгаль орчны мэргэжлийн байгууллага болсон.
-2018 онд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд 2га талбайд хур хогийг цэвэрлэж, тэгшилж булж техникийн нөхөн сэргээлт хийсэн.
-2019 онд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд 10 га тариалангийн талбайн үерийн даланд нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу амжилттай хийж гүйцэтгэсэн.
-2020 оны 09-р сарын 16-ны өдрийн 45 тоот тогтоолыг үндэслэн Ерөө сумын 2-р багын нутаг “Харганатын голын баруун салаа ” гэх нэртэй уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор 8.3 га газрыг 1 жил хугацаатай гэрээ байгуулан гүйцэтгэж байна.
Эрүүл байгалийг эх дэлхийдээ үлдээнэ.
1. ХАА, Байгаль экологи
2013
15