"Өрнөл Проект" ХХК нь 1992 онд барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан монголын ууган компани юм. Манай компани салбартаа танигдсан туршлагатай баг хамт олонтой ба барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж нийт 200 гаруй барилгын зураг төсөл боловсруулж монгол орон даяар манай зураг төслөөр барилгууд баригдсаар байгаа билээ. Эдгээр барилгуудаас онцлон хэлбэл Монгол бөхийн өргөө, Континенталь зочид буудал, Улаанбаатар буян компанийн крематорын цогцолбор, Ачтан эмнэлэгийн өргөтгөл, Билэг их дэлгүүр, Эмбасси товер үйлчилгээтэй орон сууцны барилга, худалдаа үйлчилгээний Сансар мега цогцолбор, орон сууцны Туулын хөвөө хотхон, Технологийн дээд сургууль, Хэнтий Завхан аймгуудын МСҮТ-ын барилгууд, Оюу толгой компаний захиалгаар Говь сүмбэр аймгийн Чойр хотын МСҮТ, Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжсэн Ховд, Баянхонгор аймгуудын нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн "Топ кристал" ХХК-ын зочид буудал, ИНЕГ-ын бүсийн нислэгийн удирдлагын төв, Норд Винд ХХК-ийн жоншны үйлдвэр, Мобиком ХХК-ийн төмөр цамхагууд гэх зэрэг олон төрлийн барилгын зураг төслийг гүйцэтгэж, барилга угсралтын үе шатанд хяналт тавин ажиллаж байна.
Барилгын зураг төслийн компани
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
1992
15