Танилцуулга
Өргөөфарм Импекс ХХК нь Монгол Улсын эмийн зах зээлд олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч юм.
Манай компани нь 2003 оноос эм ханган нийлүүлэх байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоо эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн салбар нэгжүүдэд мэргэжлийн эм зүйч, их эмч, эм найруулагч болон ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ,Татварын тухай хууль, Эм ханган нийлүүлэх байгууллагын стандарт болон бусад хууль тогтоомж журмыг мөрдлөг болгон ажилладаг.
Өргөөфарм Импекс ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн харилцагч, хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагууд болон хүн амыг чанар, аюулгүй байдлын баталгаат эмийн бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2003
15