Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өгөөмөр гавилууд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Бетон зуурмаг, карьер үйлдвэрийн зохицуулагч

Хэлтсийн Түншлэгч байгууллагуудын шилжилтийн үйл явцын туршид, мөн шилжилт дууссаны дараах үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтворжуулах хүртэлх хугацаанд ОТ-н удирдлагуудад тогтмол дэмжлэг үзүүлж ажиллах. Шаардлагатай хурал, уулзалтын бэлтгэл ажил хангах, зохион байгуулах. Бичиг хэргийн болон өдөр тутмын ажлыг хийх. ОТ удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх. Өдөр, долоо хоног, сар тутмын ажлын гүйцэтгэлээ тайлагнах. Бетон зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын хэрэглэсэн бүтээгдэхүүн/нэмэлтүүд/-ийн мэдээллийг хүлээн авах, нягтлах, бүртгэх. Бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц дээр үндэслэн захиалга хийх. Тогтмол бүртгэл хөтлөх, тайлагнах, мэдээ бэлтгэх: хэрэглэсэн бүтээгдэхүүн, нөөцийн үлдэгдэл, захиалга г.м. Бүтээгдэхүүн /нэмэлтүүд/ уурхайн талбар луу тээвэрлэлтээр гарсан мэдээлэл болон бүтээгдэхүүний шинжилгээний бичиг тухай бүр имэйлээр хүлээж авах. Уурхайн талбарт ирсэн бүтээгдэхүүн /нэмэлтүүд/-ийн материалын хуудас, чанарын гэрчилгээг хүлээн авах, архивлах. Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх тал дээр багуудтай нягт холбоотой хамтран ажиллах Ажил үүргүүд нь дээр дурдсанаар хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай ажил үүрэгт оролцох, дэмжлэг үзүүлэх.

АЯЛАЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Оюутолгой компанийн эзэмшлийн эсвэл түрээслэж байгаа тээврийн хэрэгслүүдийн хяналт мониторинг, ашигт ажиллагааг төрөл бүрийн системүүдийн тусламжтайгаар гүйцэтгэн хангаж, холбогдох эрсдлүүдийг бууруулахын тулд зохих үйл ажиллагааг зохион байгуулан харилцагчиддаа мэдээлэл түгээн зааварчилгаа өгөх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мониторинг болон бусад дагалдах хяналтын системүүдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана. Тусгай систем ашиглан тээврийн хэрэгслийн мониторинг гүйцэтгэх, өгөгдөл цуглуулж боловсруулалт анализ гүйцэтгэх Ослын товчлуурын идэвхжил бүрд хариу үйлдэл үзүүлэх. Аялагчдад аяллын хэрэгсэл түгээх олгох, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтыг болон аяллын өмнөх НЭМ шалгалтыг гүйцэтгэх. Аялагчдад зам/маршрут/координатын солбицол/байршил зэрэгтэй холбоотой асуудлууд дээр удирдамж зөвлөмж өгөх. Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх хэвлэх, түгээх олгох, тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх идэвхжүүлэх/нэвтрэх эрхийг хаах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем дээрх шаардлагатай бүхий л бүртгэлийн ажиллагааг явуулах. Тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалт болон электрон уншигчдын хэвийн ажиллагааг хангаж ажиллах, уурхайн талбарын төрөл бүрийн байршил дах тээврийн хэрэгслийн нэвтрэх цэгүүдийн/электрон хаалтуудын нэвтрэх эрхийн хяналтыг хэрэгжүүлэх. Жолооч нартай тээврийн хэрэгслийн БТТ-н талаар харилцах, бүхээгт суурилуулсан БТТ-н дэлгэцтэй холбоотой сургалтыг тухай бүр явуулах. Аяллын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. Аялал бүрийн туршид баримтлах Аяллын Менежментийн журмын хэрэгжилтэнд болон аюулгүй ажиллагаанд хяналт тавих. Журам, бодлого зөрчигдсөн тохиолдлуудыг илтгэн тайлагнах, статистик мэдээ бэлтгэх. Гэнэтийн ослын үеийн тусламж үйлчилгээг хүргэх болон зохих дарааллын дагуу гэнэтийн осолтой холбоотой мэдээлэл дамжуулах. Аялагчидтай хоёр цаг тутамд холбоо тогтоож шаардлагатай нөхцөл үүсмэгц эрлийн багийг дайчлах ажиллагааг зохион байгуулах. Аяллын болон гэнэтийн ослын үед хэрэглэгдэх хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллого, захиалга, арчилгаа, хадгалалт, түгээлт олголтыг хариуцаж ажиллах. Аяллын менежментийн хэлтсийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хадгалалтын бүртгэлийг хөтлөн байнгын найдвартай ажиллагаатай эсэхэд анхаарах. Сансрын утасны найдвартай ажиллагааг баталгаажуулах. Аялагчдын хүсэлт асуултанд хариулж, шаардлагатай заавар зөвлөмжөөр хангах. Албан бичгийн хөтлөлт, илтгэн тайлагналт Осол зөрчилтэй холбоотой нотлох баримт материалыг холбогдох этгээдүүдэд бэлтгэн нийлүүлэхХариуцсан ажилтны эзгүйд бүхээгийн дуу дүрс бичлэгийн төхөөрөмжийн видео бичлэг бүхий картыг шалгах, бүртгэх, дүрс бичлэгийн найдвартай байдлыг хангах Тээврийн хэрэгслийн түлхүүрийн хадгалалт, бүртгэлийг хөтлөх. Тээврийн хэрэгслийн бичиг баримтын олголт, хураалтыг өдөр тутам гүйцэтгэх. Тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн зохицуулалт зохион байгуулалтыг гүйцэтгэж орон нутгийн байгууллагуудтай тээврийн хэрэгслийн татвар, гэрчилгээжүүлэлт зэрэг асуудлаар харилцах

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Их булаг, Өгөөмөр төв. 201 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.