Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ӨГӨӨМЖ АРХАД ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь нарийн боов, бялуу үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 120-иод ажилтантай.

Бид үйлдвэрлэл үйл ажиллагаандаа ISO9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо, ISO22000:2018 "Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо" стандартуудыг хэрэгжүүлэн боловсон хүчнээ дотооддоо болон гадааддаа сургаж эрүүл аюулгүй хүртээмжтэй хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн хивэг болон эрүүл мэндийн гурилтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж амжилттай үйлдвэрлэж байна.

Чанартай гурилан бүтээгдэхүүний боломжит үнэ, шуурхай үйлчилгээ, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бид илүүд үзнэ. Харилцагч үйлчлүүлэгчиддээ 100%-ийн баталгаат бүтээгдэхүүнээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтан албан хаагчдын ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг зан чанарыг эрхэмлэн дээдлэж, байгууллагаараа манлайлагч байж нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг ямагт хичээж ажиллах болно.

  • Алсын хараа

    Хүн, байгаль, нийгэмдээ хөрөнгө оруулагч байна

  • Эрхэм зорилго

    “Бид Монгол хүний ур ухаанаар сэтгэлд хүрсэн амтыг бүтээн хэрэглэгчдэдээ хүргэж менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан, хүн байгаль, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэгч байна.”

  • Уриа

    Сэтгэлд хүрсэн амт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Ө - Өөриймсөг хандана Г - Гар гараа барилцан хамтран ажиллана Ө - Өөрчлөлтийг мэдэрч, хувьсан өөрчлөгдөнө Ө - Өөрчлөлтийг эергээр хүлээн авч, түгээнэ М - Менежментийн сайжруулалтыг тогтмол хийнэ Ж - Жигд ажиллагаа, зөв дадлыг хэвшил болгоно

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    160

Зургийн цомог

Холбоо барих

Улаанбаатар,Баянгол дүүрэг,24-р хороо,Энгельсийн гудамж 22-1 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.