Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Түвшин-Энэрэл ЭХНБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Түвшин-Энэрэл” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2005 оноос Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ хугацаанд 17 нэр төрлийн тарилгын шингэн импортоор оруулж ирэн Монгол улсын 21 аймаг, нийслэл хотын хэмжээнд бүх шатны эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.

БНХАУ-ын Хятад төдийгүй дэлхийн хэмжээний тарилгын шингэний нэр төрөл, үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр тэргүүлэгч Сычуан Келунфармацевтикал эмийн үйлдвэр, Тайваний Тайвань Биотеч эмийн үйлдвэр, Нанг Куанг фармацевтикал, Янгцеривер фармацевтикал эмийн үйлдвэрүүдтэй онцгой эрхтэй дистрибьютрийн гэрээтэйгээр хамтран ажилладаг. Келунфармацевтикал эмийн үйлдвэр нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд GMP/PIC стандарт хангасан бүх төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Тайваний Тайвань Биотеч эмийн үйлдвэр 1945 онд байгуулагдсан Тайваний анхны бие даасан эмийн үйлдвэр юм. 75 жилийн түүхтэй Тайваний биотехнологийн салбарын нүүр царай болсон үйлдвэр юм. Нанг Куанг фармацевтикал нь 1963 онд үүсгэн байгуулагдсан 60 жилийн түүхтэй үйлдвэр юм. Эдгээр үйлдвэрүүд нь GMP-PIC/S стандарт хангасан эмчилгээний өндөр идэвх чанартай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Манай импортын тарилгын шингэнүүд нь аливаа өвчний үед хордлого тайлах, үрэвсэл дарах, дараа нь амин хүчил болон амин дэмээр тэжээх тэнхрүүлэх гэсэн цогц үйлчилгээтэй байдгаараа онцлогтой. Бид эм ханган нийлүүлэх байгууллагын стандартын дагуу найдвартай үйл ажилллагаа явуулдаг. 2021 оноос Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO9001:2016 олон улсын стандарт хэрэгжүүлж ажиллаж байна.

Бид цаашид Монгол улсын эрүүл мэндийн салбарт өндөр технологийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, клиникийн эмнэлгүүдэд өндөр үр дүнтэй тарилгын шингэний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

  • Алсын хараа

    Монгол хүнийг эрүүл байхад бид тусална

  • Эрхэм зорилго

    Манай мэргэшсэн хамт олон стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилж ,хүртээмжийг нэмэгдүүлснээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж,салбартаа үнэ цэнийг бүтээнэ

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    17

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баянгол дүүрэг, 24-р хороо, Үйлдвэрийн Төвийн бүс, Тээвэрчдийн гудамж, 32 өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.