Сургуулийн болон оюутны байрны барилга байгууламжийн тохижилтын хэвийн нөхцөлийг хангах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэн ажиллах.
Тэнхимийн эксперт багш нарын сургалтын болон захиргааны үйл ажиллагааны процесст туслах, мөн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар багшлах мэргэжлийн ур чадвар эзэмших, судалгааны арга зүйд суралцан мэдлэг чадвараа тасралгүй хөгжүүлэх.
ACCA, CGMA хөтөлбөрийн элсэлт, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх, хөтөлбөрүүдийн мэргэжлийн шалгалт, шилжин суралцах болон диплом хамгаалалт, төгсөлтийн шалгалт болон төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад үндсэн үүргээр оролцох. Гадаад, дотоод албан харилцааг зохион байгуулах, оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэн ажиллах.
Судалгааны ажил хийх процесс, судалгааны багийн журам, холбогдох баримт бичгийн хүрээнд судалгаа шинжилгээний ажлыг чанартай хийх, төсөл судалгааны төлөвлөгөө гаргах, үйл явц, тайланг гарган хэлэлцүүлэх, холбогдох талуудад тайлагнах,
Сургуулийн стратеги, алсын хараа, эрхэм зорилготой уялдуулсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн тодорхой чиг үүргийг хариуцан ажилтнуудын сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллана.
СЭЗИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тулгуурласан ахисан түвшинын сургалтын хөтөлбөрүүдийн зорилгод нийцсэн судалгаа шинжилгээний мэдлэг, чадварыг суралцагч эзэмшихэд, холбогдох баримт бичгийн хүрээнд суралцагч судалгаа шинжилгээний ажлыг чанартай хийхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг чиглүүлэн туслах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх.