Бэлтгэгч
Ахлах тогооч, тогоочид туслах, хоол үйлдвэрлэхэд тухайн өдрийн цэсний дагуу бэлтгэл ажлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэх, ангилан ялгаж, хадаглалт хамгаалалтыг хариуцах.
Үйлчлэгч
Хариуцсан өрөө, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг өдөр бүр тогтмол хийх, цэвэр таатай орчинг бүрдүүлэх;
Хариуцсан ажлын байрны эд хогшил, тавилга хэрэгсэл, шат, хонгил, зам талбайг цэвэр үзэмжтэй байлгах;
Цэвэрлэгээ хийх явцад аюулгүй байдлыг сахих.
Сүлжээ холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн
Байгууллагын интернэт холболт болон сүлжээний найдвартай ажиллагааг хангах;
Байгууллагын оффис болон ажилчдын компьютер, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах;
Байгууллагын сүлжээ, хяналтын төхөөрөмжийн суурилуулалт хийх, шийдэл гаргах.