Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, гэмтлээс урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг зохион байгуулах, томоохон гэмтэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлийн захиалга хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах; Эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа чанар сайжруулах үйл ажиллагаанд оролцох;
Гүйцэтгэх үүрэг: Байгууллагын нэгжийн компьютер, принтер, сүлжээний болон компьютерийн дагалдах хэрэгслийн байнгын бэлэн байдал болон найдвартай үйл ажиллагааг хангах; Байгууллагын хэмжээнд хэрэглээний программ хангамж болон тусгай программ хангамжийн чиглэлээр шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх;
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт хөдөлмөр засалчийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэх; Эмчилгээ үйлчилгээний шинэ арга техникийг нэвтрүүлэн ажиллах Эмчилгээний үр дүнг тооцох, судалгаа дүгнэлт хийж ажиллах Тасгийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох;