Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэсо Пропертис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /БҮРДҮҮЛЭЛТ/

Байгууллагын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, стандартын дагуу процессийг үр дүнтэй удирдан зохион байгуулах Бүрдүүлэлтийн олон талт сувгийг хөгжүүлэх замаар ажил горилогчийн хандалтыг нэмэгдүүлэх Түлхүүр ажлын байрны дагуу ажил горилогч / нөөцийн бүрдүүлэлтийг хийх Хариуцсан салбарын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн харилцааны чиг үүрэг хариуцсан Хүний нөөцийн мэргэжилтэнтэй хамтран удирдах Шинэ ажилтны дасан зохицол чиглүүлэгийн профессийг журмын дагуу удирдах замаар туршилтын хугацаанд жинхэлсэн ажилтны хувийг тогтвортой хадгалах Хариуцсан хүний нөөцийн функцийн үйл ажиллагааг сайжруулах, холбоотой тайланг мэдээг бэлтгэх  

ОФФИС МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх удирдлагын хурал уулзалтын хуваар хүлээн авах, зарлах, зохион байгуулах Албан бичиг хэрэг хөтлөлтийг стандартын дагуу боловсруулах, хадгалах Харилцагчид борлуулалтын мэдээлэл өгөх  Оффис соёлыг төлөвшүүлэх, тав тухтай орчинг бүрдүүлэх

ЭДИЙН ЗАСАГЧ

Компанийн удирдлагын тайлан, санхүүгийн шинжилгээг хянах, салбаруудад зөвлөмж хүргүүлэх Сар бүр нөхцөл байдлын шинжилгээ хийн сайжруулалт, өөрчлөлтийн талаар зөвлөмж хүргүүлэх Барилгын төслийн өртгийн баталгаажуулалт, таамаглалыг хянах, салбаруудад зөвлөмж хүргүүлж санхүүгийн тайланд тусгах Өөрийн ажлын чиг үүрэгтэй хамааралтай хөндлөнгийн үнэлгээг хугацаанд нь хийх Компанийн зардлын хяналтыг хийж, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:- Түрээслэгч, үйлчлүүлэгчдэд Хөрөнгийн Менежментийн Газрын стандартыг таниулан        мөрдүүлэх  - Хэрэглэгчдээс ирсэн санал гомдлыг шийдвэрлүүлэн менежментийн багт дэмжлэг үзүүлэх - Гэрээ хэлэлцээр зохион байгуулах - Орон сууц болон Community center төвийн цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавих

НЯГТЛАН БОДОГЧ

Салбар хоорондын тооцоог тухай бүр салбар хариуцсан нягтлан бодогчид мэдээллэж, тулгалт хийж баримтын бүрдүүлэлтийг хангах Сар бүрийн анхан шатны архивыг бэлэн болгож Ерөнхий нягтлан бодогчоор хянуулах Хариуцсан няравын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгч ажиллана Хугацаатай  үүрэгт ажлаа цаг тухай бүрд нь хугацаандаа биелүүлэх Байгууллагын соёлыг бүрдүүлж, оффисын стандартыг дагаж мөрдөх

ДОТООД ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Үйл ажиллагааг сайжруулах, үл тохирлыг залруулах зөвлөмжийг өгч, цаашид дахин давтагдахгүй байхаар засаглалыг бүрдүүлэхэд туслах. Хөрөнгө, түүний үр өгөөжтэй байдлын хяналтыг хийж, холбогдох удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах. Зардал, түүний бодит гүйцэтгэлийг үнэлж, бодит бус зардал /зарцуулалт хийхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах. Компанийн эрх мэдлийн шийдвэр гаргах тогтолцоонд хяналт тавьж, хяналтгүй, холбогдох зөвшөөрөл, шийдвэргүйгээр хөрөнгө зарцуулахад хяналт тавьж, эрсдэлээс сэргийлж ажиллах. Үйл ажиллагааны тасралтгүй ажиллагаанд хяналт тавьж, түүний гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох зөрүүг илрүүлж, залруулж ажиллах. Группийн хэмжээнд гарсан төлөвлөгөөт хөтөлбөрийн үр дүн, хаалтын хяналт ажиллагаанд хяналт тавьж, борлуулалтын тасралтгүй ажиллагааг хангуулах, холбогдон гарсан төсөл хөтөлбөр, түүний гүйцэтгэлийг үнэлэх. Компанийн ХЭМАБ, ISO стандарт түүний нийцэлд хяналт тавьж ажиллах.

БОРЛУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ

Борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, хангаж ажиллах Борлуулалтын сувгыг өргөжүүлэх, Борлуулалтын төлөвлөгөөний итгэх магадлалыг нэмэгдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд шаардлага тавьж ажиллах. Борлуулалтын бүртгэлийг стандартыг хангаж ажиллах, Төслийн төлбөрийн нөхцөл, борлуулалтын тактик боловсруулах хэрэгжүүлэх. Борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах санал, санаачлага боловсруулах хэрэгжүүлэх.

ТӨСӨВЧИН

Барилгын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд байнга хяналт тавих Гүйцэтгэгч компаний авч байгаа материал зарцуулалтынг хянах, баримтжуулах Барилгын ажлыг цаг хугацаа алдалгүй хийлгэх, хяналт тавих, журамлах, баримтжуулах Өдөр тутмын барилгын ажлын төсөв тооцоо үнэн зөв гаргах Байгууллагын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд мэдэгдэн шийдвэрлүүлэх

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Борлуулалтын бодлого, орлогын төлөвлөлтийг хангаж ажиллах Үйлчлүүлэгч, захиалагч нарын гомдол саналд хурдан хугацаанд хариу үзүүлэх, удирдлагад тайлагнаж, шийдвэрлэх Борлуулалтын үйл явцыг удирдах, удирдах албан тушаалтанд үйл явцыг тайлагнах Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллах Захиалагч, үйлчлүүлэгч нарт ойлголтын зөрүүгүй мэдээллийг бүрэн өгөх Үйлчилүүлэгч, захиалагч нарт байр худалдан авахтай холбоотой зөвлөгөө өгөх 

БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН

Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллах Захиалагч, үйлчилүүлэгч нарт ойлголтын зөрүүгүй мэдээллийг бүрэн өгөх Үйлчилүүлэгч, захиалагч нарт байр худалдан авахтай холбоотой зөвлөгөө өгөх /үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, арилжааны банканд материал өгөх, зээл авахад бүрдүүлэх материалын жагсаалт/ Борлуулалтын үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх, удирдах албан тушаалтанд үйл явцыг тайлагнах Үйлчилүүлэгч, захиалагч нарын гомдол саналд хурдан хугацаанд хариу үзүүлэх, удирдлагат тайлагнаж, шийдвэрлэх

ИМПОРТЫН МЕНЕЖЕР /ХЯТАД ХЭЛТЭЙ/

Худалдан авалтын үндсэн чиг үүргүүддээр багаар болон бие дааж ажиллах Бүхий л ТЭМ дээр үнийн харьцуулсан судалгаа хийх, шууд болон салбарын удирдлагад танилцуулах,батлуулах,  захиалгыг цаг алдалгүй  заасан хугацаанд гэрээ хийн, төлбөр төлүүлэх Харилцагч байгууллагуудын болон бусад салбарын ажилтнуудтай ёс зүйтэй , хүндэтгэлтэй харьцах ОУ-нын чанартай ТЭМ, барилгын материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааны хаана хэзээ болох зэргээр мэдээллээр хангах, танилцуулах, шаардлагатай тохиолдолд үзэсгэлэнд оролцох, албанаас хамаарах орчуулагчаар хангах

НЯРАВ

Хариуцсан бараа материалын биет байдал, чанарыг бүрэн хариуцах Бараа материалын тайланг бүрэн бүтэн анхан шатны баримтыг үндэслэж заасан хугацаанд үнэн зөв гаргаж хариуцсан нягтлан бодогчид өгөх Агуулахын гадна, дотно орчны эмх цэгц, цэвэр байдлыг хангаж ажиллах Бараа материалын өрөлт хураалт, хадгалалт, ачилт, буулгалтанд хяналт тавьж ажиллах

ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖЕР

Төслийн ажлын төлөвлөлтийг заасан хугацаанд зөв, зааварчилгааны дагуу төлөвлөх Төслийн ажлыг төлөвлөгөөт хугацааны дагуу чанартай хийхэд тулгарч буй асуудлуудыг тодруулах Төслийн ажлыг цаг хугацаа алдалгүй хийлгэх, хяналт тавих, журамлах, баримтжуулах Сар болон хагас сар тутмын төслийн ажлын гүйцэтгэлийг бодитой гаргах, хугацааны шинжилгээ хийх Суурь хуваарийн боловсруулалт, шинэчлэлт, хаалтын хэрэгжилтийг хянах, төслийн багт дэмжлэг үзүүүлэх Төслийн хэрэгжүүлэлтийн үе шатны бүртгэлүүдийн хэрэгжилтийг хангуулах

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Компани болон түүний бренд төслүүдийг олон нийтэд эерэгээр таниулах зорилго бүхий үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх Компанийг төлөөлөн гадагш болон дотогш  чиглэсэн Пи-Ар, олон нийтийг хамарсан арга хэмжээг, дангаар болон багаар зохион байгуулах, үүний төлөвлөлт болон тайланг цаг тухайд нь гүйцэтгэх Mаркетингийн бодлого,  стратеги боловсруулж борлуулалтын орлого төлөвлөх Тайлант хугацааны ажлын үр дүнгийн үзүүлэлтүүдийг бодитой гаргаж, тайлан гаргах Удирдлагын зүгээс ирсэн хугацаат үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах, хаалт хийх

ЧАНАР ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ЦАХИЛГААН/

Барилгын  цахилгаан, автоматжуулалт, холбоо дохиоллын ажилтай холбоотой анхан шатны бүх бүртгэл, бичиг баримтууд, ил далд ажлын актуудын хөтлөлтөд хяналт тавих Төслийн талбайд хүлээн авсан цахилгаан, холбоо дохиоллын  материалуудад хяналт, шалгалт хийж ажилд ашиглах зөвшөөрөл олгох, шаардлагатай бол турших, үр дүнг удирдлагад тайлагнах Салбар компанийн төслийн ажилтнуудад ажил гүйцэтгэх технологийн зааварчилгааны дагуу сургалт орж, ажил гүйцэтгүүлэх Цахилгаан, холбоо дохиоллын  бараа материалуудын техникийн шаардлага боловсруулах, батлуулах Салбар компанийн төслийн ажилтнуудад ажлын чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, чиглүүлэг, зөвлөмж өгөх

БАРИЛГА УГСРАЛТЫН МЕНЕЖЕР / Construction manager /

Төслийн хариуцсан инженерүүдийн өдөр тутмын болон сарын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бүтээмжтэй үйл ажиллагааг хангах Байгууллагын чанарын бодлого, стандартыг төслийн инженерүүдэд зааварчилан зөвлөх, хангуулах Инженерийн шийдэл, сайжруулалтуудыг тухай бүрт боловсруулах, инженерүүдийн шийдэл, шийдвэрээр хангах Технологийн зааварчилгаа, ажил гүйцэтгэлийн зааварчилгаа зэрэг баримт бичгүүдийн дагуу төслийн инженерүүдийг удирдан хэрэгжилтийг хангуулах, хангах Гүйцэтгэгч байгууллагуудын ИТА хэсэгт хяналт тавих, шаардлагатай зааварчилгаа чиглүүлэгээр хангах Нийт инженерүүдийн өдөр тутмын ажилд чиглүүлэг өгөх, хяналт тавих, тайлан мэдээг авах, чиглүүлэг зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах Инженерүүдийн ХЭМАБ-ын хэрэгжилтийг хангуулах

АРХИТЕКТОР

Төслийн үйл ажиллагааг зураг төслөөр тогтмол хангаж ажиллах  Ажлын зурагт тодорхой дүрслэгдээгүй болон нэмж үзүүлэх шаардлагатай барилгын хэсгүүд дээр шууд удирдлагаас даалгавар авч, гүйцэтгэлийн зураг зурах   Барилга угсралтын ажил зураг төслийн дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавих, гүйцтгэх Бусад албыг зураг төсөл талаас шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах Барилгын ажлын явцад төлөвлөлтийн болон технологийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд өөрчлөлтийн ажлын даалгаврыг шууд удирдлагаас авч, өөрчлөлтийн зураг зурах

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /УГСРАЛТ/

Барилгын угсралтын ажилтай холбоотой анхан шатны бүх бүртгэл, бичиг баримтууд, ил далд ажлын актуудын хөтлөлтөд хяналт тавих Төслийн талбайд хүлээн авсан барилгын материалд хяналт, шалгалт хийх, шаардлагатай бол турших, үр дүнг удирдлагад тайлагнах Гүйцэтгэгч компанийн төслийн ажилтнуудад ажлын чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, чиглүүлэг, зөвлөмж өгөх Гүйцэтгэгч компанийн төслийн ажилтнуудад ажил гүйцэтгэх технологийн зааварчилгааны дагуу сургалт мэдээлэл хүргэх, ажилд мөрдлөг болгох Барилга угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулах хяналт тавих

ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТЭН

ХАБЭА-н бодлого, зорилтыг хариуцсан салбарт хэрэгжүүлэх Үндсэн ажилтнууд болон туслан гүйцэтгэгч байгууллагыг ХАБЭА-н нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах Төслийн бүхий л үйл ажиллагаанд ХАБЭА-н хяналтыг хэрэгжүүлж, гарсан үл тохирлыг залруулах шаардлагыг холбогдох талд өгч биелэлтийг хангуулах, үнэлэх Нэгжийн удирдлагууд харъяалах ажилтнууддаа ХАБЭА-н анхан шатны болон давтан зааварчилгааг чанартай, үр дүнтэй өгч байгаад хяналт тавих, заавар чиглүүлэг өгөх Эрсдлийн үнэлгээ хийх холбогдох багыг удирдлагаар томилуулж, эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих

ТАЛБАЙН ДААМАЛ

Барилгын ажлыг төлөвлөлтийн дагуу чанартай хийж гүйцэтгэх Ажилтнуудыг оновчтой зохион байгуулж ажиллах Барилгын ажлыг цаг хугацаа алдалгүй хийлгэх, хяналт тавих Барилгын талбайн эмх цэгцийг сайжруулах Өдөр тутмын ажлын шалгах хуудсыг хөтөлж бүрдүүлэх Барилгын материалын бүрэн бүтэн байдал, ашиглалтанд хяналт тавих Барилгын талбайн хамгаалалтын битүүмжинд хяналт тавих

ТҮРЭЭСИЙН МЕНЕЖЕР

- Түрээсийн сул талбайг түрээслэх, Түрээслэгч, Үйлчлүүлэгчидтэй сайн харилцаа тогтоох, хадгалах.- Гэрээ хэлэлцээр хийх, өөрчлөлт оруулах, сунгах, цуцлах, хяналт хийх гэх мэт зохицуулалт хийх.- Санал тавьж, тулгамдсан асуудлыг цаг тухайд нь мэдэгдэх.- Орон нутгийн зах зээл, нөхцөл байдлын талаархи мэдлэгийг олж авах- Компанийн өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавин түүнд шаардагдах богино болон дунд хугацааны төлөвлөгөө гаргах

ЧАНАР ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ФАСАД/

Төслийн үйл ажиллагааг чанарын стандартын шаардлагад нийцүүлэн хянан баталгаажуулах Байгууллагын чанарын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавих, бусад оролцогч талуудыг тус бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Төслийн чанарын үе шатны хяналт ба баталгаажуулалт, улсын комисстой холбоотой баримт бичгийг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах, Барилгын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжилтэд хяналт тавих Төслийн багийн инженер, бусад ажилтнуудтай үр дүнтэй харилцааг үүсгэн чанарын менежментийг хэрэгжүүлэх Туслах инженерүүд, төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх

Тэсо Групп-н салбар компаниуд

  • Тэсо Групп
  • Тэсо Пропертис ХХК
  • Тэсо Фүүдс ХХК
  • Милко ХХК
  • Айсмарк ХХК
  • Хүннү Конкрет ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их Монголын Гудамж 601

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.