Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийг Монгол Улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас шалгаруулж ТЭСО Группийн хүнсний салбар 33-р байрт эрэмбэлэгдэж шилдгүүдийн нэгээр тодорлоо. “ТОП-100 ААН”-ийг 24 дэх удаагаа шалгаруулж буй бөгөөд тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, нийгмийн хариуцлага гэсэн үзүүлэлтүүдээр ТЭСО Групп 5 дахь удаагаа ийнхүү шилдгээр шалгарлаа. ТЭСО Групп нь 2003 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 30 салбар компани, 2000 ажилтантай үндэсний хэмжээний томоохон Групп компани болж өргөжжээ. Ингэхдээ бизнесийн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилтны сайн сайхан байдлыг бодлогын түвшинд тогтвортойгоор сайжруулж нийгмийн хариуцлагатайгаар улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. ТЭСО Группийн хүнсний салбар ТЭСО Фүүдс компани нь нөхөн сэргээгдэх хүнсний түүхий эдийг дэлхийн жишиг сайн туршлагаар боловсруулан монгол хүний сэтгэлгээг шингээн хэрэглэгчдийн эрүүл хүнсний хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг. Монголын хүнсний салбарт экспортоор тэргүүлэгч ТЭСО Фүүдс компани нь нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тулгуур зарчмаа болгон экспортын хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлэх том зорилготойгоор урагшилж буй энэ цаг үед амжилтаа баталгаажуулан ийнхүү ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч байна. Хамтын үнэ цэнийг бүтээлцэж буй ТЭСО Группийн нийт хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.