ТЭСО Фүүдскомпанид харьяалагдах хүнсний 13 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна.
Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг.
- ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ.
- ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо корпорацын ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана.
- БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо корпораци нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.
2024 оны байдлаар ТЭСОГруппийн хэрэгжүүлсэн томооохон ажлуудыг дурьдвал:
2020онд
- “Айсмарк” ХХК ньБайгаль орчны менежментийн тогтолцоо болох MNS ISO14001:2016 стандартыг нэвтрүүлснээр Монгол Улсад хамгийн олон ISO стандартыг нэвтрүүлсэн хүнсний компани болов.
2021онд
- “Үндэсний дархлааг сахиулъя” уриатай “МАНА” брэндийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулав.
- Гэр бүлийн тав тухыг бүрэн хангасан ухаалаг төлөвлөлт бүхий “Alpha Zone” хотхон байгуулах төсөл эхлэв.
2022онд
- Хүнсний салбарт дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэгч “Мэйжик Тек Монголиа” компани үүсгэн байгуулагдав.
- Кофены хэрэглээний шинэ соёлыг түгээх зорилготой “Улаанбаатар кофе калчур” компани үйл ажиллагаагаа эхлүүллээ.
- “ОУ-ын жишиг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрийн бүс” байгуулах төслийг эхлүүлэв.
- “ТЭСО Фүүдс” компани нь Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 33 дугаарт эрэмбэлэгдэв.
2023онд
- “ТЭСО Фүүдс” компани нь Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 36 дугаарт эрэмбэлэгдэв.
2024онд
- 7 улсад экспорт хийдэг боллоо.
- “Олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүний үйлдвэрийн бүс”-ийг ашиглалт орууллаа.
- Тогтвортой хөгжлийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа нээлттэй байдлаар танилцууллаа.
- ТЭСО Групп "Оны шилдэг аж ахуйн нэгж"-ээр, Милко ХХК "Үйлдвэрлэгч энтрепренёр "-оор, тодров.
- “ТЭСО Фүүдс” компани нь Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 37 дугаарт эрэмбэлэгдэв.
- "MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024" арга хэмжээний "Best for Youth”Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч"-оор шалгарав.
ТЭСО ФҮҮДС ХХКалбан ёсны хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 29-р хороо, Эрчим хүчний гудамж, Хөсөг трейд компаний байр
Холбогдох утас:+976 7575 6161