Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ДОКТОР АЛЬФА ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Доктор Альфа” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл мэндийн салбарт шүдний эмнэлгийн чиглэлээр үзлэг оношилгоо, эмчилгээ, гажиг засал, мэс засал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж юм.

Үндсэн болоод гэрээт ажилтан бүхий 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт нийгмийн даатгал болоод татварын орлогыг хуримтлуулж өөрийн хувь нэмрийг оруулсаар байна.

“Сараана” эмнэлэг нь шүдний гажиг заслын төрлөөр төрөлжсөн эмнэлэг бөгөөд энэ салбартаа олон шинэ инновац, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Мөн бид эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд гадаад болон дотоодын олон сургалт, семинарт ажилчдаа тогтмол оролцуулдаг билээ. Жишээлбэл Япон, БНСУ, Турк, Тайван, БНХАУ гэх мэт орнуудад эмч нарын баг хамт олноо амжилттэй сургалтанд хамруулсан билээ.

Манай эмнэлэг нь Япон Улсын ТОП-3 дотор эрэмблэгддэг Ashikaga Ceramic Laboratory-тай хамтран ажиллах гэрээтэй. Монголдоо үйлчлүүлэгчийн шүдний хэвийг 3D хэлбэрээр хувилан авч Япон улс руу илгээдэг. Хиймэл шүд, бүрээс гэх мэт бүх төрлийн шүдний лаборторын ажлыг гүйцэтгүүлэн агаарын тээврээр хүлээн авч ажилладаг билээ.

2023 онд “Хайнзан Сакура Дентал Чэйн” ХХК гэх өөрийн охин компанийг байгуулсан. Тус компани нь “Сакура” шүдний эмнэлгийг хариуцан ажиллуулж эхлээд байна.

  • Алсын хараа

    Эрүүл монгол хүн

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Таны инээмсэглэлийг бид урлана

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Туул-8, 162 тоот /Төв Гандантэгчилэн хийдийн зүүн хаалга/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.