Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Талын Эзэн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Талын Эзэн ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд угсардаг тоглоом, сувинерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Манай компанийн бүтээгдэхүүн болох Наад брэндийн МиМо гэр нь нүүдэлчин ард түмний өв уламжлал, оюуны үнэт бүтээл болох монгол гэр сууцыг угсардаг тоглоом хэлбэрт оруулж, улмаар монгол өв соёлоо дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий монголын үндэсний брэнд юм.

Шинэлэг, бүтээлч шийдлүүдийг оруулсан энэхүү бүтээгдэхүүн нь материалын хувьд хүнсний зориулалттай хуванцар болон 100 хувийн ноосоор хийсэн эсгий, цэвэр даавуу, оосор, хатуу цааснаас бүрдсэн учир эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, маш хөнгөн, авч явахад авсаархан, гоёмсог хайрцагтай бөгөөд хүүхэд залуучуудад Монгол гэрийн бүрдэл хэсгүүдийн нэршил, хэрхэн угсрах мэдлэгийг өгөх, монгол ахуйг таниулах ач холбогдолтой юм.

Тус компани нь дотоодын зах зээлд нийт 33 дэлгүүрийн 58 салбараар, гадаад улс орнуудад тэр дундаа Япон, Герман, БНСУ, АНУ, БНХАУ-д бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Талын Эзэн ХХК-ийн үйл ажиллагааг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, төрийн ба төрийн бус байгууллагуудаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл"-ийн батламж, “Оны онцлох Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер-2017”, "Шилдэг Инноваци", "Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн", "2018 оны Шилдэг Жижиг Дунд Үйлдвэрлэгч" зэрэг шагналаар удаа дараалан шагнасан юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.