Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТҮМЭН АЙЛ ИНВЕСТ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Түмэн Айл Инвест” ХХК

Анх 2014.08.28-ны өдөр Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, 2014.10.07-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Довцог худаг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ашигт Малтмал, Газрын Тосны газраас авсан.

2015 – 2017 оны хооронд эрэл хайгуулын ажлыг Ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрд Гео” ХХК-р гүйцэтгүүлэн нийт 72 цооног буюу 11,139.3 тууш метр өрөмдсөнөөр нийт нүүрсний нөөцийг 187.2 сая тонн-р баталж 2020 онд МV-021530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2050.01.24-ний өдрийг дуустал ашиглахаар авсан.

2020 онд Түмэн Айлын нүүрсний уурхайн ТЭЗҮ, Байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэг нийт 36 эрх зүйн баримт бичгүүдийг Монгол Улсын холбогдох Яамд, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлэн батлуулж 2022.10.01-ний өдрөөс уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

“Түмэн айл” нүүрсний уурхайн төсөл нь Монгол Улсын хуулийн дагуу хэрэгжиж, улс орны хувьд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Уул уурхай, нүүрс тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай мөн ажиллахаар төлөвлөж бэлтгэгдэж байгаа та бүхний өмнө манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

  • Алсын хараа

    Монгол Улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлогч байна.

  • Эрхэм зорилго

    Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацад суурилсан үндэсний тэргүүлэгч компани болно.

  • Уриа

    ЗОРИГТОЙ ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг нэн тэргүүнд тавьдаг.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол , Олимп гудамж,Олимпийн гүүр G center 10 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.