Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТОВГОР САЙР ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь 2005 оноос гадаад, дотоод худалдааны үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж, уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт, барилгын материалын гадаад худалдаа, олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг амжилттай эрхлэхийн зэрэгцээ 2010 оноос барилгын салбарт бизнесийн сууриа тавьсан.

2014 онд АПЕКС бетон зуурмагийн үйлдвэрийг түрээслэн ажиллуулж бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн.

2017 онд БГД 20-р хороо Эрчим хүчний гудамж “Бат зуурмаг” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийг худалдан авч ажиллуулж байна.

Манай компани нь Итали улсын SICOMA фирмийн 2 м3 багтаамжтай зуурагч тогоо, БНХАУ-ын ZOOMLION фирмийн 120 м3 хүчин чадалтай үйлдвэр, 7 м.кубын багтаамжтай 6 миксер, 10 м.кубын багтаамжтай 6 миксер, 55м, 44м ба 32м урттай 3 шахагч машин, 2 ковштой бөгөөд инженер техникийн чадварлаг 20 боловсон хүчин 2 ээлжээр ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго бол монгол улсын барилгын стандарт шаардлагыг бүрэн хангасан, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бетон зуурмагийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, түргэн шуурхай нийлүүлэн салбартаа тэргүүлэгч байгууллага болоход оршино.

Манай хамт олон 2014-2015 оны “Эко констракшн” ХХК-ий “Гранд вилла”, “Кинг товер”, “Икс аппартмент” хотхон, “Буянпэл” ХХК-ний 16 давхар 2 орон сууц гэх мэт барилгуудад нийт 15850 м3.

2016-2017 онд “Могул Иб Из” ХХК-ий “Хан Хилс” хотхон, “Ар Ий Си” ХХК-ий “Шинэ Өргөө” хороолол, “ЦОБА” ХХК-ний “Хадат Вилла” “Говийн заяа” ХХК-ий 16 давхар барилгууд, “Оюут констракшн” ХХК-ий ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгуудад 21300 м3.

2018 онд “Усны барилга” ХХК, Эс Ди Эс Си Констракшн ХХК, “Соёмбо Констракшн” ХХК, “Терратур” ХХК, “Рендербау” ХХК, “Мон-Пак Трейд” ХХК, “Битпресс” ХХК, “Авзага трейд” ХХК, “Ойл констракшн” ХХК, “Биг тауэр” ХХК зэрэг томоохон барилгуудад нийт 24900 м3 бетон зуурмагийн үйлдвэрлэн борлуулсан.

2019 онд “Хамтын хүч” ХХК-ийн “Нью таун хотхон”-ын 16 давхар блок, “Хаан төгрөг” ХХК-ийн “Blue dragon” хотхон, “Ариун-Очир” ХХК-ийн 12 давхар орон сууц, “ЧММ” ХХК-ийн “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөтөлбөр”, “Нобсан” ХХК-ийн “ГХХХО-ын дэмжих хөтөлбөр, төсөл” , “Ар ий си” ХХК-ийн “Парес” хотхон, “Химон констракшн” ХХК-ийн хөшигтийн хөндийн барилга, “Соёмбо принтинг” ХХК-ийн үйлдвэрийн барилга, “Эко тогтол” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн төсөл зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж 39016 м3 бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлсэн.

2020 онд “Силикат Констракшн” ХХК-ийн орон сууцны зориулалттай “Эс Ти Апартмент” хотхон, “Ачинскай” ХХК-ийн “Версал Гарден” хотхон, “Юнайтед Трейдинг” ХХК-ийн орон сууцны барилга, “Дөрвөн Өлзий” ХХК-ийн орон сууцны барилга, “Тэнүүн Өлзий” ХХК-ийн орон сууцны барилга, Ариун Очир ХХК-ийн 12 давхар орон сууцны барилга, “Тэгш Орд” ХХК-ийн 12 давхар орон сууц, “Грасс Клийнинг Сервис ХХК”-ийн “Нова Вэста” хотхон зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж 25116 м3 бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлсэн.

2021 онд “Лайт Сити Хайбрид Техноложи” ХХК-ийн нүхтийн амны хувийн орон сууцны төсөл, “Си Эйч Инженеринг” ХХК-ийн арцатын амны орон сууцны төсөл, “Содон Санаа” ХХК хувийн орон сууцны төсөл, “Твин Хаус Констракшн” ХХК-ийн 16 давхар орон сууц, “Ви Эйч Энд Би” ХХК-ийн орон сууцны барилга, “Титан Тауэр” ХХК-ийн 16 давхар орон сууцны барилга, “Нандин Эрхэм” ХХК-ийн “Санто Лайф” орон сууц, “Хару Констракшн” ХХК-ийн “Бадрах Хотхон” орон сууцны барилга зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж 45336 м3 бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлсэн.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Санаа зөв бол Заяа зөв

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    22

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Дулааны 4-р цахилгаан станцын чанх урд тал, эрчим хүчний гудамж ТОВГОР САЙР ХХК үйлдвэрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.