Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ти Ди Экуйпмент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ти Ди Экуйпмент” ХХК (TDE) нь уул уурхай, дэд бүтцийн салбарт өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад олон улсын стандартад нийцсэн, зах зээлд өрсөлдөхүйц үнэ бүхий хайгуулын, гидрогеологийн болон тэсэлгээний өрмийн үзүүрийн багаж, түргэн элэгдэх эд ангийг тогтвортой нийлүүлэн хамтран ажиллаж байна.

2023 оноос Австрали улсын “Black Diamond Drilling Services Australia Pty Ltd” компанитай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж Оюу Толгой ХХК-ийн Ил уурхайн тэсэлгээний өрмийн үзүүрийн багаж, түргэн элэгдэх эд анги болон бусад шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлж, засварлаж эхлээд байна.

Цаашид үйлдвэрлэгч талын менежментийн хүрээнд харилцагч компаниудын өрөмдлөгийн өртгийг бууруулах, үзүүрийн багажийн эдэлгээг уртасгах зорилгоор ажилтнуудаа Хятад болон Австрали улсад тогтмол сургалтад хамруулж чадваржуулан үйлдвэрлэгчийн үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон холбогдох стандартыг нутагшуулахаар ажиллаж байна.

  • Алсын хараа

    "Инновац шингэсэн тэргүүлэгч бүтээгдэхүүний хэрэглээг хэвшүүлнэ"

  • Эрхэм зорилго

    Бид дэлхийн жишигт нийцсэн өрмийн багаж хэрэгслийг өрсөлдөхүйц үнэ, тогтвортой нийлүүлэлтийг хангах замаар уул уурхай, дэд бүтцийн салбарын итгэлтэй ханган нийлүүлэгч болно.

  • Уриа

    "Power up with us"

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    -Аюулгүй ажиллагаа -Харилцагч -Ёс зүй -Ажлын хамт олон -Тогтвортой байдал

  • Байгуулагдсан он

    2021

  • Ажилтны тоо

    7

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Maison center, 403.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.