Хууль тогтоомж, эрх зүйн актууд болон байгууллагын дотоод дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хянах, хангуулах; Компанийн онцлогт тохирсон хөтөлбөр, бодлогын баримт бичиг, дотоод дүрэм, журам, заавар боловсруулах; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх; Компанийн комплайнсын соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах; Зохицуулагч болон гадны байгууллагатай харилцахдаа комплайнсын чиглэлээр байгууллагыг төлөөлөх, зохицуулагч байгууллагаас шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх;
Төслийн бичиг баримт боловсруулах; Төслийн тоон мэдээлэл дээр боловсруулалт хийх; Шууд удирдлагаас өгсөн бусад чиг үүргүүд.
Олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлийн тойм мэдээлэл бэлтгэх; Хувьцаа, бонд, түүхий эд, валют, дериватив зэрэг санхүүгийн зах зээлийн талаар нарийн судалгаа, дүн шинжилгээ бэлтгэх; Монгол улсын эдийн засгийн гол салбаруудад судалгаа, дүн шинжилгээ хийх; Хувьцаат компаниуд дээр хувьцааны дүн шинжилгээ хийж, хувьцааны ханшийн зорилтот таамаг дэвшүүлэх; Хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлж, эрсдэл, өгөөжийн харьцааг үнэлэх; Санхүүгийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх.