ХАБЭА-н дүрэм журам, аюлгүй ажиллагааны заавруудыг чанд мөрдөх, өргөх зөөвөрлөх ажлыг аюулгүй гүйцэтгэх Үйлдвэрт өдөр тутмын ажилд ачааг технологийн дагуу тээвэрлэх, өргөх, буулгах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Зуурмагийг технологич инженерийн өгсөн орц нормын дагуу зуурна. Тогооны цэвэрлэгээ болон ойр орчны цэвэрлэгээг тогтмол хийх, шаардлагатай засвар үйлчилгээг хамтарч хийх, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалыг хангаж ажиллана. Зуурагч хийж байсан бол давуу тал болно. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Бетон зуурмагийн түүхий эд материалыг шинжлэх, зуурмагын орцыг тодорхойлох, хяналт тавьж ажиллах. Бетон зуурмаг болон зуурмагт хэрэглэгдэх дүүргэгч материалын шинжилгээ хийх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шинж чанар, даац нь холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхийг турших, хянах, баримт бичгүүдийг хөтлөх болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Захиалгат ажлын техникийн зургийн дагуу бэлтгэсэн материалыг ашиглан тогтсон стандартын дагуу гагнуурын ажлыг хийх Бүх төрлийн гагнуураар даралтат сав, шугам хоолой гагнадаг байх.
Технологийн картын дагуу 50-60 ажилчдын хоолыг амт чанартай хийх Гал тогооны бараа материалын захиалга өгөх, зарцуулалтын тайлан гаргах Хувийн, гал тогооны ариун цэвэр болон хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах Тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцаж хяналт тавих