Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Саади констракшн

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Office admin

Ерөнхий болон Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед Монгол-Англи орчуулга хийх.  Хурал уулзалтууд товлох, талуудад мэдээлэл хүргэх, бэлтгэл ажлыг хангах, уулзалтын тэмдэглэл хөтлөх. Компаний албан бичиг хөтлөх, Гэрээ, бусад албан бичиг баримтыг бүртгэх, дугаарлах, дуусах хугацааг хянах, холбогдох ажилтанд шилжүүлэх, шийдвэрлүүлэх, хувийг архивлах.  Гадаад ажилтнуудын виз, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийг авах, сунгалт хийлгэх, хүчинтэй байдалд хяналт тавих, тийз захиалах, гадаад болон орон нутгийн аяллыг зохицуулах. Гадаад ажилтнуудад өдөр тутмын туслалцаа үзүүлэх, компанийн танилцуулга, дотоод дүрэм журам, төслийн танилцуулга, ХАБЭА-н зааварчилгаа, бусад холбогдох сургалт, үйл ажиллагаанд ажилтнуудыг хамруулах, холбогдох гарын авлага, мэдээллээр хангах. Төслийн баримт бичиг стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Төслийн багт туслалцаа үзүүлэх. Оффисын цэвэрлэгээ, эмх цэгцтэй байдалд хяналт тавих, ахуйн хэрэглээний зүйлс болон бичиг хэргийн захиалга хийх, нэрийн хуудас, хаалганы карт, утасны дугаар захиалах, зохих хүмүүст олгох, бүртгэл хөтлөх.    Харилцагчдаас ирсэн утасны дуудлага, имэйлийг хүлээн авах, холбогдох ажилтанд шилжүүлэх.  Компанийн вэб сайт, онлайн хуудас хөтлөх, мэдээллийг солих, өөрчлөх. 

Нярав /22 товчоонд/

Ажил гүйцэтгэхэд шаардлагатай, агуулахад байхгүй түүхий эд, бараа материал, хангамжийн материал, багаж сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгыг тухай бүр хангамж хариуцсан ажилтанд өгөх; Засварын төвд ирж буй түүхий эд, бараа материал, хангамжийн материал, багаж сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хангамжийн асуудал хариуцсан ажилтан болон бусад төслүүдийн холбогдох албан тушаалтнаас хүчин төгөлдөр баримтын дагуу тоо ёсоор нь, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шалгаж хүлээж авах, агуулахын орлогод бүртгэх, хадгалах; Агуулахын дотоод зохион байгуулалтыг эмх цэгцтэй хийж, түүхий эд, бараа материал, хангамжийн материал, багаж сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг төрөлжүүлэх, хаягжуулах, ашиглахад бэлэн байлгах, агуулахын галын аюулгүй байдал, ариун цэврийн шаардлагыг хангах; Ажлын цаг: Даваа-Баасан 07:30-16:30

Захирлын жолооч

Хариуцсан техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах. Хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох. Даваа-Баасан гарагт бүрэн цагаар ажиллана.  Шаардлагатай үед орон нутаг руу томилолтоор явах боломжтой байх. /Байнга биш/ Илүү цаг, хоолны мөнгө олгоно. 

Хүний нөөцийн мэргэжилтэн

Захирлын тушаал, бүх төрлийн хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, бусад хүний нөөцийн бичиг баримтууд бэлдэх, батлуулах, холбогдох талуудад хувийг хүргэх, бүртгэл хөтлөх. Ажилтнуудын хувийн хэргийг хөтлөх, бичиг баримтын бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдлыг хариуцах.  Ажилтнуудын цаг бүртгэл хөтлөх, ажилтны чөлөөний хүсэлт, ээлжийн амралт, илүү цагийн хүсэлтийг хянаж, удирдлагаар батлуулах, сарын нэгдсэн тайлан гаргах.  Цаасан болон цахим архивыг зохих журмын дагуу хөтлөх. Төслийн багууд болон харилцагчийн захиргаа хүний нөөцийн багтай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх.  Ажил үүрэгтэй холбоотой бусад ажлууд.

Уурхайчин

Далд уурхайн үндсэн, туслах болон хүдэр олборлолтын блокийн малталтуудыг хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан нэвтрэлтийн болон олборлолтын ажлыг гүйцэтгэх;  Бэхэлгээний төрлөөс хамаарч бэхэлгээ хийх, налуу болон мөрөгцөгт мод материал тээвэрлэх, хэмжээсийн дагуу бэлдцийг бэлдэж өгөх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, UB Tower оффис /Натурын зам дагуу/ 2 давхар, 204 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.