-Уурхайн техник технологийн боломжид тулгуурлан бүтээл нэмэгдүүлэх арга зам, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг уулын ажлын уялдаа холбоо харилцан хамаарлыг оновчлох -Уурхайн төлөвлөгөөн дагуу ажлын гүйцэтгэлд хяналт тавих зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний дагуу уулын ажлыг удирдан зохион байгуулах, дүрэм журам, техникийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт тавих Уулын ажлын бүх хугацааны төлөвлөлийг хийж гүйцэтгэн батлуулах Уурхайн нөөцийг жигд ашиглах талаар тооцоо хийж боловсруулах Уурхайн зохион байгуулалт гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргах Уулын ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж үр дүнг тайлагнах арга хэмжээг тооцоолох
- Байгууллагын үйл ажиллагаа, тухайн объектын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, -Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тохирох хэм хэмжээг хэрэглэх, хөдөлмөрийн нөхцөл тогтоолгох, -Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн жагсаалт гаргах, тоо хэмжээг тодорхойлох, -Хөдөлмөр хамгааллын төлөвлөгөө, төсөв боловсруулж, удирдлагаар шийдвэрлүүлэх, - Байгууллагын нийт ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж, ажилтнуудаас шалгалт авах, - Ажилчдад хөдөлмөр хамгааллын ээлжит болон давтах зааварчилгаа өгөх, - Байгууллагын галын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, -Ажлын байдал болон ажлын явцад хөдөлмөр хамгааллын хяналт хийх, шаардлагатай авах арга хэмжээг обьект хариуцсан инженерт мэдэгдэх, тайлагнах, - Хөдөлмөр хамгааллын дүрэм, заавар журмыг чанд сахиулах.
Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж уулын техникүүдийг технологийн горим батлагдсан паспортын дагуу өндөр бүтээлтэй ажиллуулах, Техникүүдийн төлөвлөгөөт засварыг цаг тухайд нь гүйцэтгүүлж, техникийн бэлэн байдлыг хангуулах, Техникүүдийн тосны шинжилгээнд хяналт тавиж ажиллах, Сэлбэгийн мэдээ гаргаж, сэлбэг хангалтын захиалга хийх,
Баяжуулах үйлдвэрүүдийг үр ашигтай ажиллуулах, тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, осол гэмтэлгүй тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах.