“Плас саплай инженеринг” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн.
Үүсгэн байгуулагдсан цагаас хойших жил гаруйн хугацаанд Компани нь нийт 3 бетон зуурмагийн үйлдвэрийг 2 байршилд тус тус угсарч, суурилуулан бүрэн ашиглалтад оруулж, нийт 50,000 гаруй м.куб бетон зуурмагийг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар бэлтгэн нийлүүлсэн.
Төслийн онцлог:
Бөөрөлжүүтийн 300МВТ-ын цахилгаан станцын барилга угсралтын төсөл нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй Монгол Улсад хамгийн бага өртөгтэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоог бий болгосон. Энэхүү цахилгаан станц нь нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг давуу талтай. Тус төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар Төв, өмнөд, зүүн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгоод зогсохгүй бүс нутагт дэд бүтэц, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх чухал нөлөө үзүүлнэ.
Олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай, салбартаа тэргүүлэгч, тасралтгүй өсөн дэвжигч хамт олон байна.
Монгол улсын барилгын салбарт чанарыг тогтооно.
Чанарыг эрхэмлэнэ
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
1. Мэргэжлийн баг 2. Хариуцлага 3. Ёс зүй 4. Хамтын ажиллагаа
2021
32