Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Плэй Хаус Профит ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай Playhouse Profit /Плэйхаус Профит/ ХХК нь хүүхдийн тоглоомын дэлгүүр, онлайн худалдаа, бэлэн хувцасны дэлгүүр, Loie брэнд гутлын дэлгүүр гэсэн чиглэлүүдээр 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. 2019 онд Playhouse /Плэйхаус / тоглоомын дэлгүүрээс үйл ажиллагааг эхлүүлж байсан. Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд 3 салбар тоглоомын дэлгүүртэй, Хувцасны 2 салбар дэлгүүр, Гутлын 2 дэлгүүр, 2 агуулахтай болж өргөжсөн. БНХАУ, АНУ, Турк,Киргиз, БНСУ, ОХУ зэрэг улсуудаас тоглоом болон бусад бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Бид Монгол улсад болон Олон улсад мөрдөгддөг чанар аюулгүй стандартыг хангасан, тухайн хүүхдийн нас сэтгэхгүй онцлогт тохирох чанартай тоглоомуудаар дамжуулан Монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй, бие бялдрыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлөх цаашлаад баяр хөөртэй хүүхдээр дамжуулан айл бүхэнд аз жаргал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй хурдацтайгаар өсөн дэвжиж буй хамт олон билээ.

Түүнчлэн Плэйхауспрофит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд чиглэсэн сайн үйлийн аянд сар бүр тогтмол оролцож, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хандив илгээдэг нь сошиал орчин хэрэглэгчдийнхээ талархал хүндэтгэлийг хүлээж ирсэн. 2021 онд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 25 сая гаруй төгрөгийн хандив тусламж, 2022 онд 30 гаруй сая төгрөгийг хүүхдүүдийн эмчилгээ, алслагдсан бүсийн айлуудад тусламж дэмжлэг үзүүлсэн, 2023 оноос нийгмийн хариуцлагыг өргөжүүлэх зорилгоор “Тэмүүлэл” сан байгуулж Эмэгтэйчүүдийн бичил бизнесийг дэмжих чиглэлээр сургалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Зүрх мартахгүй төсөл , Ид шидийн орон , Монгол улсын ирээдүй болсон оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг зэрэгт нийтдээ 50 гаруй сая төгрөгийг зарцуулсан.

Давуу талууд :

  • Тогтмол харилцагч бүхий хэрэглэгч
  • 300 мянган дагагч бүхий Сошиал хуудас
  • Монголын хамгийн олон захиалагчтай онлайн худалдааны платформ
  • Хэрэглэгчийн ухаалаг утасны апп
  • Дэлгүүрт худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомын дээжийг Монголд лабораторид шинжлүүлдэг
  • Өөрсдийн брэнд болон зөвхөн манай дэлгүүрээр худалдаалагддаг тоглоомуудтай
  • Зах зээлийн хамгийн боломжит үнээр чанартай тоглоомын өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгодог
  • Сар болгон татан авалт хийдэг тул тоглоомын сонголт байнга шинэчлэгддэг.
  • Бид таныг эрч хүчтэй, эерэг хандлагатай цоглог залуустай нэгдэхийг урьж байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хорооллын эцэс, Дархан нэхий дэлгүүрийн хойно Playhouse дэлгүүр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.