Paxmongolica Cultures компанийн Norphei art галерей нь Улаанбаатар хотын төвд байрлах Blue Mon төвийн 1-р давхарт үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 545 мв тохилог талбайд урлагт хайртай, түүнээс таашаал авч амьдралдаа өнгө нэмэхийг хүсдэг хүн бүхэнд уран зураг болон дүрслэх урлагийн бүхий л төрлөөр үзэсгэлэнг толилуулж байна. Манай галерейн үндсэн зорилго нь хүүхэд залуучууд болон нийт ард иргэдийн урлагийн мэдрэмжтэй төлөвшил, гоо сайхан, ёс зүйн харилцаанд эерэгээр нөлөөлөх, орчин үеийн Монголын болон, олон улсын дүрслэх урлагийг олон нийтэд сурталчлан таниулах, уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг цувралаар олон түмэнд хүргэх юм. Мөн зураач урчуудаа дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байна.
Бид нэгэн зүгт хамтдаа
1. Соёл урлаг, Спорт
2011
5