Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Органик шоп монголиа ххк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Organic Shop бол Оросын хамгийн алдартай байгалийн гаралтай, органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани юм. Тус компаниас гаргасан бүтээгдэхүүнүүд Украйн, Беларус, Казакстан зэрэг гадаадын бусад улс орнуудад худалдаалагддаг. Organic Shop компанийн филисофи нь "Энгийн, цэвэр, байгалийн" гэсэн уриа үгнээс илэрхий харагдана. Бүх бүтээгдэхүүнийх нь орц найрлага нь байгалийн гаралтай бөгөөд хүний биед сөргөөр нөлөөлдөг парабен, SLS, SLES, силикон, синтетик үнэр оруулагч, хадгалагч бодис, будагч бодис зэргийг агуулаагүй. Тус компанийн бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрээс хурааж авсан өндөр чанарын түүхий эдээр хийгддэг бөгөөд Орос улсад олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд үйлдвэрлэгдэн та бүхний гар дээр хүрэхэд бэлэн болдог. Organic Shop нь нүүр болон биеийн арьс арчилгаа, үс арчилгааны олон сонголттой бүтээгдэхүүний цувралуудыг санал болгодог бөгөөд монголд эрхтэйгээр Органик шоп монголиа ХХКимпортлон худалдаалдаг. Үүнээс гадна ОХУ -ын органик гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч Levrana, True Alchemy, Cafemimi, Ecolab, Кафе Красоты, Yes wax зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг мөн албан ёсны эрхтэйгээроруулж ирдэг.
Тус брэндийн бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг хурааж авах арга барил нь маш онцгой. Тэд түүхий эдээ зөвхөн Оросын нутгаас гэлтгүй бас дэлхийн бусад улс орнуудын тариаланч ард иргэдээс болон ой мод, уул усаар хэрэн хэсүүчилж түүдэг жирийн ард иргэдээс татан авдаг тул орц найрлагын чанар жилийн жилд алдагддаггүй.
Химийн найрлага орсон бүтээгдэхүүн нь олон жилийн хэрэглээний үр дүнд хүний биед хорт бодис хуримтлагддаг төдийгүй арьсыг харшламтгай болгох гол нөлөө үзүүлдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд хэдийнээ химийн найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаад эхэлчихсэн энэ цаг үед та ч гэсэн өөрийгөө бас эх дэлхийгээ хайрлаж органик бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Өөрийгөө бас эх дэлхийгээ хайрлая!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.