Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Орд Гэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Монгол гэрийг орчин цагийн хүний хэрэглээнд нийцүүлэн хөгжүүлэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн бидний хамтрагчид 2019 онд“Орд гэр”ХХК-ийгбайгуулан илүү тав тухтай, аюулгүй, байгальд ээлтэй орчныг хүсэмжлэх болсон шинэ цагийн суурин иргэдэд зохицсонXXIзууны Монгол гэрийг бүтээх аялалдаа гарсан юм. Бид богино хугацаанд уйгагүй туршилт, шинэчлэлт хийж, инноваци шингээн анхнымодуларгэрээ патенжуулнаар, өнөөгийн Орд гэрийг бүтээсэн юм.

Манай үйлдвэрт өндөр хүчин чадалтайPowermatic (АНУ), Felder (Австри), Homag (Герман)брэндийнтоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Бид дараахзарчимуудаабаримтлан алхам тутамдаа инноваци нэвтрүүлж орчин үеийн Монгол гэр бүтээхийг зорьж байна:

  • Бид Монгол гэрийн гүн бэлгэдэл, сонгодог хэлбэр хийц, гэрт амьдрах хэв маягийг эвдэлгүйгээр гүн хүндэтгэлтэй хандаж шинэчлэл хийх.
  • Нүүдэлчдийн байгальтайгаа нэгдмэл, түүнтэй зохицон оршдог мөн чанарыг хүндэтгэн Монгол гэртамьдрахуйнхэв маягийг бидэрхэмлэнэ.
  • Монгол гэр ньбайгалийнбүтээгдэхүүнээр бүтээгддэг, байгальд ээлтэй сууц учир бид Монгол гэрийн“амьд”үндсэнчанарыг эвдэхгүйгээр хийх.
  • Суурин иргэншилд зохицсон, орчин үеийн хүн ашиглахад хялбар агаад дөхөм, арчилгаа бага шаардах, амьдрахад ая тухтай,экошийдэлтэй, минималист хэв маягийн гэрийг бүтээнэ.
  • Орд гэрийн Орчин үеийн архитектурын шийдэлтэй бүтээгдэхүүн

    Бүтээц:

    Монгол гэрийнбүтээцшийдлийгмодуланхийцлэлтэйболгоснооругсрахадхялбар бат бөх тогтвортой болсон. Ингэснээр багана тулгуурыншаардлагагүйболж дотоод орон зай нэмэгдсэн юм. Гэрмодуланхийцлэлтэйболсноорарчилхадамар, ашиглахад төсөр, барьж суурилуулахад цаг хугацаа бага зарцуулдаг болсон.

    Хэлбэр:

    Үндсэн хоёр хэлбэртэй Монгол гэрийг үйлдвэрлэж байна. Үүнд: Сонгодог дугуй хэлбэртэй 2 төрлийн гэр болон талст хэлбэртэй гэрүүд багтаж байна.

    Агааржуулалт ба дулаан алдагдал:

    Монгол гэрийнбүтээцийнонцлогоос шалтгаалан агаар солилцоо эрчимтэй, агаарын урсгал тасралгүй явагдаж байдаг. Тиймээс халуунд сэрүүн, хүйтэнд хурдан дулаацдагаараа давуу талтай. Орд гэр нь маш бага цахилгаан зарцуулж халах бөгөөд, дүүргэлтийн ноосон дулаалгатай давхар хана, эсгий давхардулаалгыначаар дулаан алдагдал маш бага байдагэко сууц юм.

    Гадаад орчны нөлөөллийн хамгаалалт:

    Орд гэр ньхийцлэлийнхувьд уламжлалт гэрээс илүү бат бөх бөгөөд газар хөдлөлт, хүчтэй шуурганд тэсвэртэй, дотор нь амьдарч буй хүнд аюулгүй билээ. Орд гэрийн бүрдэл хэсгүүдэд орчин үеийн технологи, инноваци ашиглансайжруулснаарМонгол гэрийн агаар нэвтрүүлэх“амьсгалах”чанар алдагдаагүй. Харин ччийгнээсхол ангид амьдрах боломж бийболохийнсацуу үргэлжилсэн их хэмжээний бороо, орчны шороо,тоосонцрынбохирдлооснайдвартай хамгаалж чадна.

    Уян хатан байдал:

    Орд гэрийг та өөрийн хүссэн хэмжээ, тоогоор захиалах боломжтой бөгөөд мөн нэмэлт гэрүүдийг захиалж хооронд нь холбож илүү тав тухтай орчин бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, үндсэн гэрт хүүхдийн өрөө, унтлагын өрөө, гал тогоог нэмэлтээругсарахболомжтой бөгөөд гэрийн дотор ч төлөвлөх боломжтой юм.

    Орд гэр хүний амьдралын хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?

    Орд гэр нь орчин цагийн суурин амьдралын хэв маягийг эерэг талруунь өөрчилж байгальтайгаа гүн холбоотой амьдрахболомжийгөгч чадах билээ.

    Ямар боломж өөрчлөлтийгтандавчрах вэ?

    • Орд гэр нь цэвэр байгалийн түүхий эдээр үйлдвэрлэдэг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй, минималист сууц юм.
    • Салхи шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт тэсвэртэй, дотор нь амьдарч буй хүнд аюулгүй
    • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөдугсрахадхялбар байдгаараа онцлогтой.
    • Орчин цагийн хүнийг хэрэгцээг хангах бүхий л зүйл бий туламьдрахадтав тухтай.
    • Бүтээцийнхувьд уян хатан. Та өөрийн хүссэнээрээ өөрчлөх, нэмэх, холбох бүрэн боломжтой.

    Монгол гэр нь байгальтайгаа хүйн холбоотой амьдрахболомжийголгодог учраас хүнд аз жаргалбэлгэлдэг. Энэ гайхамшиг биш гэж үү?

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Уламжлал ба инноваци

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үйлдвэрийн гудамж, Г-64 - / Алтай хотхоны баруун талд байрлах Юмэко тавилгын үйлдвэрийн байранд /

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.