Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Ораметалл" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ОРАМЕТАЛЛ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Байгуулагдсан: 2004 оны 3-р сард

Үйл ажиллагааны чиглэл: Металлург-цутгамал тээрмийн бөөрөнцөг

Үйлдвэрлэлийн хүчин чадал: 7000тн,

Ажилчдын тоо: 198

Хөрөнгө оруулалт ба өргөтгөл шинэчлэлт:

-2004 онд анх 300,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж жилд 1000тн цутгамал тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулсан.

-2010 онд 1,65 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж офиссын болон үйлдвэрийн барилгыг шинээр барьж тоног төхөөрөмжөө шинэчлэн төслийн хүчин чадлаа 3000тн болгон нэмэгдүүлсэн.

-2016 -2018 онд 4,0 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт босгож бөөрөнцөгийн үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн болон технологийн шинэчлэлтийг хийж төслийн хүчин чадалаа 7000тн болгон ажлын байр нэмэгдүүлэн өнөөдөр нийт 198 ажиллагсадтай болоод байна.

  • Борлуулалт, ханган нийлүүлэлт:

-“Ораметалл” ХХК нь Монголын хамгийн том уул уурхайн компаниудад болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Бороо гоулд” ХХК, Бор-Өндөрийн уурхай болон дулааны станц, цементийн үйлдвэрүүдийн тээрмийн бөөрөнцөгийн ханган нийлүүлэгчээр ажиллаж ирсэн.

-Эдийн засгийн хямралтай байсан ч гэсэн манай компани 2016 онд үйлдвэрлэлийн өргөтгөл ба технологийн шинэчлэлтийг амжилттай хийж Монголд анх удаа өндөр хром(Cr>10%) ба хатуулаг бүхий(60-64HRC) 15мм-ийн тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэж Оюунтолгой ХХК-ийн үндэсний үйлдвэрлэгч-ханган нийлүүлэгчээр шалгаран амжилттай ажиллаж байна.

Үйлдвэрлэл ба хэтийн төлөв:

-Ораметалл ХХК нь үйлдвэрийнхээ хүчин чадлыг 10-12 мянган тоннд хүргэх, үйлдвэрлэлийн процессийг механикжүүлэх, тасралтгүй цутгах автомат шугамыг(Disamatic line) үйлдвэрлэлд нэвтрүүлэн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн элэгдэлд тэсвэртэй хамгийн сайн чанарын тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэж “ОРА” брендийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Амжилт:

- 2007-2013 онуудын Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр

- 2006 онд Орхон аймгийн дотоодын шилдэг хөрөнгө оруулалттай компани

- 2017 онд Оюутолгой ХХК –ийн “Шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгч”

- 2017 он Уул уурхай Хүнд үйлдвэрийн салбарын “Шилдэг ханган нийлүүлэгч байгууллага”

Манай хаяг: Орхон аймаг, Эрдэнэт хот, Web: www.orametal.mn

Баянцагаан баг, “Ораметалл” ХХК email: orametall@yahoo.com

Холбоо барих утас: 99352145, 99101433, 99352498

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Дэлхийн стандартаар Монголдоо үйлдвэрлэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Баян Өндөр сум, Баянцагаан баг, үйлдвэрийн дүүрэг

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.