The HR and Admin Manager, MN will be based in the OneSky Mongolia Office and perform an HR generalist role supporting the office. He/she will coordinate employee and professional development activities, manage the online human resource management system, develop and control HR-related and Admin budgets, streamline staffing and administration procedures, and oversee the performance management review processes. He/she will also work closely with the Mongolia Country Director, Global Director People & Culture (GDPC) and Global Administration Director (GAD). Key Responsibilities: Human Resources Management Manage and improve OneSky’s HR systems and employee lifecycle including recruitment, on-and-off-boarding, compensation and benefits, performance management, professional development, and recognition. In collaboration with GDPC, implement and manage staff performance and professional development plan that align with OneSky’s mission, vision and objectives and drives high performance Support OneSky Mongolia in reaching its strategic goals by developing an overarching HR strategy, as well as specific tactics that will enable the office to grow easily and meet its workforce needs Develop, administer, enforce and ensure compliance with HR policies, procedures, including updating staff handbook, record-keeping requirements and reporting obligations Nurture a positive, collaborative working environment and manage employee relations practices necessary to promote a high level of employee morale, engagement and productivity Create and maintain confidential HR files; ensure paperwork is complete and compliant with regulatory requirements and meets OneSky needs and Labour law of Mongolia and other laws and regulations Act as mediator for personnel issues and manage HR complaints and disciplinary procedures in accordance with relevant labor laws and internal procedures Organize activities to promote OneSky’s culture, values, and wellness initiatives Process applications and renewal of work visas for employees, management, and the executive team Serve as a conduit between Global HR and Admin and local staff and communicate and enforce new global policies. Serve as the key POC of HR and Admin General Administration Provide administrative support to the OneSky Mongolia Office, including but not limited to policy development, information and technology management, fixed assets management, file management, insurance management, rental and license renewals etc. Work closely with Operations Coordinator Manage relationships with facilities management; coordinate office maintenance and support needs Supervise the acquisition and maintenance of computer equipment and supplies in accordance with OneSky’s procurement policies and budgetary restrictions Organise staff meeting and end of year event by working closely with Operations Coordinator Manage all in and out letters and document with compliance with Mongolian Laws and Regulations Undertake any additional duties that may, from time to time, be necessary and compatible with the nature of this role
Ерөнхий мэдээлэл: OneSky байгуулга нь Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ), Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын Ерөнхий Газартай (ХГБХХЕГ)-тай хамтран Монгол Улс дахь хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, асрамжийн газрууд, асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүд, одоо хэрэгжүүлж буй болон өмнө нь хэрэгжүүлсэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний загваруудыг тоймлон нэгтгэх зорилготой. Судалгааны үр дүн, зөвлөмжүүд нь бидний цаашдын стратеги, хөтөлбөр боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Хамтрагч байгууллага: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ЯАМ (ГБХНХЯ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ) Зорилго: Монгол Улс дахь хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, асрамжийн газрууд, асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүд, одоо хэрэгжүүлж буй болон өмнө нь хэрэгжүүлсэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний загваруудыг тоймлон нэгтгэх зорилготой бөгөөд 30 орчим хуудас нөхцөл байдлын үнэлгээний тайлан бичих зөвлөхийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Тайлангийн дүгнэлт, зөвлөмжүүд нь судлаач(ид)-ийн дүгнэлт, OneSky, ХГБХХЕГ болон Монгол дахь гол оролцогч талуудын байр суурийг нэгтгэн дүгнэх бөгөөд Хятад улсад хэрэгжүүлсэн манай байгууллагын олон жилийн үйл ажиллагааны туршлагад суурилсан цаашдын стратеги, хөтөлбөр төлөвлөлтөд ашиглагдах юм. Зөвлөх/зөвлөх баг нь дугуй ширээний уулзалтаар үнэлгээний урьдчилсан дүгнэлтүүд (тэдгээрийг тайлбарласан тайлангийн бүлгүүд)-ийг танилцуулж, судалгаа зохион байгуулагч талуудтай хамтран тулгамдаж буй сорилт, асуудлуудыг тодорхойлох, мөн дүгнэлт, зөвлөмжүүдэд өгөх санал дүгнэлтийг боловсруулах хэлэлцүүлгийг хөтлөн явуулна. Дугуй ширээний уулзалтын дараа уг хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэн тайлангийн тавдугаар бүлгийг зөвлөх бичиж дуусгана. Хамрах хүрээ: Энэхүү тайлан нь Монгол Улсад хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг үзүүлэгч асрамжийн газруудын нөхцөл байдлыг үнэлэхэд голчлон төвлөрнө. Дэлхийн болон бүс нутгийн чиг хандлагын талаарх бүлэгт ерөнхий нөхцөл байдлыг өгүүлсэн товч мэдээлэл бүхий асрамжийн үйлчилгээний нөхцөл байдлын талаарх цогц мэдээллийг төвүүдээс авч нэгтгэх. 30 хоногт багтаан гүйцэтгэх үнэлгээний ажил нь асрамж халамжийн төвүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг тоймыг бичих, тоон судалгааны асуумж ашиглан шинэ тоо баримт цуглуулах бус төрийн байгууллагууд, холбогдох судалгаа, тайланд суурилж, тэдгээрийн одоо байгаа дата (статистик)-д тулгуурлан боловсруулна. Тайлангийн чухал бас нэг онцлог нь олон оролцогч талуудын үзэл бодол, байр суурийг тусгах юм. Зөвлөх/зөвлөх баг нь төрийн болон академик байгууллага, ТББ, асрамжийн газар болон асралт гэр бүлийн төлөөлөл бүхий оролцогч талуудтай 8-10 ярилцлага хийж, ярилцлагаас цуглуулсан нарийн мэдээлэл болон тэдгээрийг тайлан бичих, дүн шинжилгээ хийхдээ ашиглана. Санал болгосон эх сурвалж (баримт бичиг, ярилцлага)-уудыг Эхлэлийн тайланд тодорхой дурдана (доорх тайлбарыг харна уу). Зөвлөх/ зөвлөх баг нь судалгаа хийх, тайлан боловсруулахаас гадна дээр дурдсан есдүгээр сард болох дугуй ширээний уулзалтад тайлангийн үр дүнг танилцуулж, OneSky-тай хамтран уулзалтыг хөтлөн явуулах үүрэгтэй. Хугацаа болон гүйцэтгэлийн баримт бичиг: Энэхүү зөвлөх үйлчилгээг 2025 оны есдүгээр сарын 1-нээс 2026 оны нэгдүгээр сарын 15-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд доорх таван баримт бичгийг хүлээлгэн өгнө. Эхлэлийн тайлан: Ярилцлага, тайлан боловсруулах төлөвлөгөө (Зөвхөн дотоод хэрэгцээнд) Холбогдох баримт бичгүүдийг судалж, OneSky болон ХГБХХЕГ-т танилцуулсаны дараа эхлэлийн тайланг бичнэ. Энэхүү тайланд үнэлгээний тайлангийн дэлгэрэнгүй бүтэц, оролцогч талуудтай ярилцлага хийх хуваарь, арга зам (ярилцах сэдвүүд)-ыг тусгана. Мөн OneSky, ХГБХХЕГ-аас 2-5 дугаар ажлыг хянах хугацааг (байгууллага тус бүрд 7 хоног) тусгайлан заасан байна. Эхэн үед тохиролцсоны дагуу нэмэлт уулзалт, зохицуулалтыг мөн тусгаж болно. Зөвлөх нь хоёр долоо хоног тутам OneSky байгууллагын холбогдох ажилтнуудтай уулзалт хийж, ажлын явцаа тайлагнаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах үүрэгтэй. 2.Тайлангийн төсөл (0-4 дүгээр бүлэг) (Дотоод болон гадаад хэрэгцээнд) Тайлангийн эхний төсөлд оршил (Бүлэг 0) болон нэгээс дөрөвдүгээр бүлэг багтана. Тайлангийн төслийн агуулгад үндэслэн 2025 оны есдүгээр сарын дундуур дугуй ширээний уулзалтын хэлэлцүүлгийг зохион байгуулна. 3. Дугуй ширээний уулзалтад зориулсан PowerPoint танилцуулга, хэлэлцүүлгийг чиглүүлэх асуултууд Зөвлөх нь дугуй ширээний уулзалтын үеэр ашиглах PowerPoint танилцуулга, хэлэлцүүлгийн асуултуудыг бэлтгэнэ. Мөн уулзалтад оролцож, хэлэлцүүлгийг судалгаа зохион байгууллагч талуудтай хамтран хөтлөн зохион байгуулна. 4. Эцсийн тайлан, товч агуулга (Дотоод болон гадаад хэрэгцээнд) Эцсийн тайланд бүх бүлэг, хавсралт, эшлэлүүдийг багтаана. 5-р бүлэг (дүгнэлт, зөвлөмж)-ийг дугуй ширээний уулзалтын хэлэлцүүлгийн дараа бичнэ. 5. Танилцуулга (Дотоод болон гадаад хэрэгцээнд) Шинэчилсэн танилцуулгад тайлангийн товч агуулга (5-р бүлгийн зөвлөмж, дүгнэлтийг багтаасан) ойлгомжтой байдлаар хүргэнэ. Зөвлөх тайлангийн товч агуулга, үр дүнг OneSky-д болон ХГБХХЕГ-т биечлэн танилцуулах үүрэгтэй. Гүйцэтгэсэн ажлуудыг OneSky байгууллагын ОУ-ын хөтөлбөр хариуцсан захирал Маяа Боуэн болон ХГБХХЕГ-ын газрын томилогдсон ажилтан хүлээн авч баталгаажуулсны дараа дууссанд тооцно. Ажлын хуваарь: Гүйцэтгэлийн баримт бичиг Формат/ Хэлбэр Хуудас Хугацаа Эхлэлийн тайлан Word Ойролцоогоор 2-4 хуудас Гэрээ байгуулснаас 2 долоо хоногийн дотор Тайлангийн төсөл (Бүлэг 0-4) Word Ойролцоогоор 25 хуудас 2025 оны 11 сарын 1-нд бэлэн болгоно. Дугуй ширээний уулзалтад зориулсан PowerPoint танилцуулга, асуултууд Power point, Word Ойролцоогоор 15 слайд 2025 оны 11 сард (өдрөө тохирно) Эцсийн тайлан Word Ойролцоогоор 30 хуудас (хавстралтууд ороод) 2025 оны 12 сарын 31-нд бэлэн болгоно. Танилцуулга PowerPoint Ойролцоогоор 10 слайд 2026 оны 1 дүгээр сарын 15-нд дуусгана. Үнэлгээний ажлын гүйцэтгэлийг ажлын 20-30 хоногт багтаан бүрэн дуусгана.