Эрчим хүчний 6, 10, 35 кВ-ийн бүх төрлийн шугамд реле хамгаалалтын тооцоо хийж тавил тохируулга тавих Цахилгаан экскаватор, ЯКНО, завсрын ЯКНО, дэд станцын гаргалгаа фидер дээр реле хамгаалалтын тооцоо хийж улирал болон хуваарьт тохиргоо тавих Бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмжийн реле хамгаалалтын тооцоо хийж тоноглол сонгох Хамгаалалтаар ажилласан цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл илрүүлж засварлах
Нийт ажилтнуудад БО-ны хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу мэдлэг ойлголт олгох сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллах Байгаль орчны үзлэг шалгалт хийж байгаль орчны асуудал, нөлөөллүүдийг хянах, зөрчил дутагдлыг арилгуулах, түүнтэй холбоотой асуудлаар заавар зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулан ажиллах Ус, агаар, хөрс зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн чанарыг хянах, сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах Ус ашиглалт, бохирдолыг хянах ус ашиглалтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах, хяналт тавих Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартын хүрээнд мэдлэг ойлголт ажилтнуудад олгох
Манипулятор кранаар өргөлтийн ажил хийж техник тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг угсрах Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй бүх төрлийн машин механизм, үйлчилгээний автомашинууд болон туслах тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөт графикийн дагуу чанартай сайн хийж гүйцэтгэх Тос, тослох материалтай холбогдолтой бүх ажилд туслахаар оролцох SV тосолгооны машин дээр ажиллах чадамжтай.
Компанийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ордыг аюулгүй, оновчтой, эдийн засгийн үр ашигтай, байгалийн баялгийг хаягдалгүй үр ашигтай олборлох, төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд хяналт тавихад оршино.
Хариуцсан техникээ зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх 1. Хариуцуулсан тоног төхөөрөмжийн аюул осолгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцах, технологи горимын дагуу ажиллуулж, техник ашиглалтыг нэмэгдүүлэх дээр анхаарах 2. Уулын ажлын технологийн паспортыг чанд мөрдөн ажиллах, олборлолтын тухайн өдрийн төлөвлөгөөний биелэлтийг ханган биелүүлэх 3. ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах 4. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг тухайд чанартай хийж гүйцэтгэх
- Маркшейдеруудын ажлыг үр бүтээлтэй, үр ашигтай явуулахад туслах - Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн инженерүүд, маркшейдерийн удирдлага, зааврын дагуу ажил үүрэг гүйцэтгэх - Өдөр тутмын хэмжилт технологийн ажлуудыг хийж гүйцэтгэх - Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг хангаж, холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллах - Аливаа осол, аюултай нөхцөл байдал, эрдсэл, аюулын талаар ээлжийн ахлах ажилтанд нэн даруй мэдэгдэх
Уурхайн хэмжээнд олборлогдсон нүүрс болон хаягдлын овоолго үүсгэх, олборлолт болон хэлтсийн үйл ажиллагаа саадгүй явагдахад дэмжлэг үзүүлэх, уурхайн олборлолтын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу аюул осолгүй, холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд үр дүнтэй хийж, хэрэгжилтийг хянах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
- Уурхайд ашиглагдаж буй бүх хөдөлгөөнт болон суурин техник, тоног төхөөрөмжийн уртын болон хэтийн төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлын коэффициентыг зорилтот түвшинд тогтмол байлгах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах, - Техникийн урт хугацаанд их засварт орох, томоохон агрегат эд, сэлбэгүүдийн насжилтыг тодорхойлж бүртгэлжүүлэх, -Сэлбэгийн захиалга гаргах, төлөвлөх,-Уурхайн бүтээлийн техник, тоног төхөөрөмж, туслах техникүүдийн ТҮ, УЗ, засварын зогсолтын урьдчилан төлөвлөж, засварын ажлыг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, тэдгээрийн зогсолт, саатлыг багасгаж бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, - Улирал, жилийн сэлбэгийн насжилт, солигдох хугацаа зэргийг тооцоолон гаргаж захиалгыг бие даан үйлдэж татан авалтад хяналт тавьж ажиллана.
- Хариуцсан техникээ зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Хариуцуулсан тоног төхөөрөмжийн аюул осолгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцах, технологийн горимын дагуу ажиллуулж, техник ашиглалтыг нэмэгдүүлэх дээр анхаарах - Уулын ажлын технологийн паспортыг чанд мөрдөн ажиллах, олборлолтын тухайн өдрийн төлөвлөгөөний биелэлтийг ханган биелүүлэх - ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах
Засварын хэлтэст хамаарах бүх сургалтын үндсэн ажил, сургалтын хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж боловсруулах, тайлан, дүн шинжилгээ, үнэлгээ, журам заавар шинэчлэх, шинээр боловсруулах цаашдын сайжруулалтыг байнга хийх Хүнд даацын тоног төхөөрөмжийн сургалтын арга зүй, хөтөлбөр, төлөвлөгөөг сар, улирал, жилээр гарган батлуулах, хэрэгжүүлэх, техникийн үйл ажиллагааны заавар, ажиллах горим, гарын авлага, сургалтын материалыг техник бүр дээр бэлтгэн гаргах, шаардлагатай мэдээллийг түгээх, бүртгэлжүүлэх Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй техникийг ажиллуулахад шаардлагатай мэдлэг олгох Тоног төхөөрөмжийн онол болон практикийн сургалтуудыг баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, гарсан үр дүнд дүн шинжилгээ хийж, үр дүнг удирдлагуудад танилцуулах Шинээр ирсэн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны гарын авлага зэрэг паспорттой танилцан, операторуудад ажиллагааны зааварчилгаа, чиглэл өгөх, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах Засварын хэлтсийн инженер техникийн ажилтнууд болон технологийн ажилтнуудад уурхайд байгаа бүх техникийн ажиллагаа, ажиллах зарчим, засварын ном хэрхэн ашиглах, талаар онолын сургалт байнга хийх.
Хүнд даацын тоног төхөөрөмжийн сургалтын арга зүй, хөтөлбөр, төлөвлөгөөг сар, улирал, жилээр гарган батлуулах, хэрэгжүүлэх Компанийн техникийн үйл ажиллагааны заавар, ажиллах горим, гарын авлага, сургалтын материалыг техник бүрээр бэлтгэн гаргах, шаардлагатай мэдээллийг түгээх, бүртгэлжүүлэх Уурхайн талбарт машин жолоодохтой холбоотой бүхий л сургалтуудыг холбогдох ажилтнуудад зохион байгуулах, сунгалт болон нэмэлт сургалтыг ажилтан тус бүрээр төлөвлөн гаргаж хамруулах Уулын ажлын байрны үзлэгт оролцож, тоног төхөөрөмжийн ашиглалтын үйл явцыг шалгах, Аюулгүй ажиллагааны сургалтыг ХАБЭАБО-н хэлтэстэй хамтран зохион байгуулах Тухайн хэлтэст ХДММОператор сонгон шалгаруулах.
Уулын ашиглалтын үйл ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй, аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу олборлон гаргах бүхий л үйл ажиллагааг инженер техникийн горимын дагуу явуулах, өдөр тутмын үйл ажиллагааг хэлтсийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлж, өндөр бүтээлтэйгээр олборлолтын ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах. - Уурхайн олборлолтын төлөвлөгөөг хүний нөөцийн хүчин чадал, ажилчдын ажиллах цагийн хуваарийн дагуу гаргаж, ээлж тус бүрийн олборлолтын явц, үр дүнгийн талаар тайлан гаргах, шаардлагатай байгаа хүний нөөц болон материаллаг хэрэгцээг хангах дээр анхааран ажиллах - Уурхайн олборлолтын төлөвлөгөөг өдөр, сар, улирлаар гаргасныг хянах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх, гүйцэтгэх удирдлагуудад танилцуулан, хянуулах болон батлуулах - Уурхайн уулын ажлын явцыг хянаж, техникийн оновчтой хувиарлалтад хяналт тавин, технологийн доголдол саатлын шалтгааныг судлан дүн шинжилгээ өгч, багасгах, бүрэн арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн авч хэрэгжүүлэх - Удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, үр дүнг тайлагнах
Хүнд даацын машин механизмын засварын ажилд шаардлагатай хийн болон цахилгаан гагнуурын ажлыг технологийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гагнаж сэргээн засварлаж, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлаж гүйцэтгэх Токарийн ажилтай холбогдолтой токарийн машин болон багаж хэрэгслийг зааврын дагуу ажиллуулах засаж сэлбэх
14/14 ээлжээр Өмнөговь аймагт Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож ажиллана. Үүнд: Кемпийн барилга байгууламжийн эд хогшил, хаалга, цонх эвдэрч ашиглах боломжгүй болохоос урьдчилан сэргийлэх үзлэг хяналт хийх Кемпийн барилга байгууламжийн хаалга, цонх, эд хогшлын засвар, цоож, нугас солих, амралтын болон бусад өрөөнүүдэд эвдэрсэн эд зүйлийг цаг алдалгүй засах Урсгал засварын ажил, аж ахуйн ажилд туслах, гадна болон дотор тохижилтын ажилд оролцох Кемпд засаж сэлбэх шаардлагатай эвдрэлтэй эд хогшлыг ялгаж ангилах, холбогдох удирдлагадаа мэдэгдэх Цахилгаан, сантехникийн ажилд туслах Кемпийн гадна талбайн ойр орчмын тохижилтын ажил, эмх цэгцийг хангуулан ажиллах
Засварын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож уурхайн Том, дунд, жижиг оврын техникүүдийг хэвийн ажиллагааг хангах ба засварын ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ. Бензин, дизель хөдөлгүүртэй уул уурхайн хүнд машин механизм дээр мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх, Монгол улсын хууль, дүрэм, компанийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөж, хангаж ажиллах Бусад 1. Удирдлагын зааврын дагуу уурхайн бүх тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжид үзлэг хийж, хөдөлгүүр болон бусад эд ангийн доголдлыг илрүүлэх 2. Үзлэг шалгалтын явцад илэрсэн эвдрэл, гэмтэл, доголдол дутагдлыг бүртгэж, хэрхэн засах тухай саналаа удирдлагад танилцуулах 3. Ажлын талбай, багаж төхөөрөмжөө хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах 4. Удирдлагын зааврын дагуу засвар, үйлчилгээ хийх бэлтгэл хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж удирдлагад танилцуулах (засах системийн схемийг уншиж ойлгох, ашиглах багаж, тоног төхөөрөмж, сэлбэгийг нярваас шалгаж бэлдүүлэх эсхүл хүлээн авах, ажлын орчинг цэвэрлэх, компани дотоод нөөц боломжоор хийх боломжтой хийцийг захиалж бэлтгэх 5. Уурхайн техникүүдийн технологийн зогсолт болон гэнэтийн эвдрэлийн дуудлагын дагуу жолоо барьж уурхайн бүсэд нэвтэрч засвар үйлчилгээг хийх 6. Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд оролцох
Өдөр тутмын бичгэн болон ярианы орчуулга хийх, Хурал уулзалт, сургалтын материалын орчуулга хийх, Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, АБТ-ын дагуу,
- Уул уурхайн Хүнд машин механизмын цахилгаан үүсгүүр түүний схемын эвдрэл гэмтлийг засварлах - Засвар үйлчилгээ, угсралтын ажлыг чанарын өндөр түвшин гүйцэтгэх, - Уурхайн хөнгөн тэрэгний цахилгааны эвдрэл гэмтлийг оношлон засварлах,
Хариуцсан техникээ зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Хариуцуулсан тоног төхөөрөмжийн аюул осолгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцах, технологийн горимын дагуу ажиллуулж, техник ашиглалтыг нэмэгдүүлэх дээр анхаарах - Уулын ажлын технологийн паспортыг чанд мөрдөн ажиллах, олборлолтын тухайн өдрийн төлөвлөгөөний биелэлтийг ханган биелүүлэх - ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах - Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг тухайд чанартай хийж гүйцэтгэх
Уурхайн төслийн талбайд Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох журам, стандарт, горимын дагуу явуулж байгаа эсэхэд аюулгүй ажиллагаа талаас, хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавих, аюулгүй ажиллагаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөн туслах, Төслийн талбайд ХАБЭА-н болон холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлага, компанийн ХАБЭА-н бодлогыг хэрэгжүүлэх, Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийт ажилтныг аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг дадуулах, хэвшүүлж мөрдүүлэхэд оршино.
14/14 ээлжээр Өмнөговь аймагт Кемпийн үйл ажиллагаанд оролцож ажиллана. Үүнд: Кемпийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хийн цэвэр цэмцгэр байдлыг хангах Нийтийн ариун цэврийн өрөө, душны өрөөнүүдийг цэвэрлэх, ариутгах 7 хоног тутам бүх цэвэрлэгээ хийдэг талбайд их цэвэрлэгээ хийх Цэвэрлэгээ үйлчилгээний ажилд шаардлагатай цэвэрлэгээний бараа материал, эд зүйлсийн жагсаалт гарган цэвэрлэгээ үйлчилгээний ахлах ажилтанд өгөх Эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлэн ажиллах Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгавар, тухай цаг үеийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулан хэрэгжүүлж тайлагнан ажиллах, ажилдаа хариуцлага санаачилгатай, чин сэтгэлээсээ хандаж ажиллах Цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглагдах бодисуудыг стандартын дагуу ашиглах
Уурхайн мэдээллийн технологийн системүүдийн (диспетчер хяналтын систем, тоног төхөөрөмжийн дотоод сүлжээ, интернэт г.м) хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэнэ. Компьютер, хэвлэгч, скайнер зэрэг техник төхөөрөмж болон мэргэжлийн/хэрэглээний програм хангамжийн суурилуулалт, тохиргоо, ашиглалтын дэмжлэг үзүүлэх. Мөн мэдээллийн системүүдийн төлөвлөлт, судалгаа хийх, өгөгдлийн сангийн нөөцийг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангаж, уурхайн тасралтгүй үйл ажиллагааг мэдээллийн технологийн талаас бүрэн дэмжин ажиллах.