1. Шинээр гадаад агент, дотоод харилцагчид эрж олох, харилагчдад тохирсон тээврийн шинэ бүтээгдэхүүнийг санал болгох; 2. Тээвэрлэлтийн үнэ тарифыг тооцоолох, хугацааг тохирох, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, харилцагч болон агентуудтай тохирох, тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон хөгжүүлэх; 3. Харилцагч байгууллагуудын эрэлт, хэрэгцээг судлах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу ажиллана.
Компанийн оролцож буй гадаад тээвэрлэлтүүд болон төслүүдийн экспорт, импортын гаалийн мэдүүлгийг нөхөн бичих, бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулах, логистикийн тасралтгүй байдлын хангах. Тээвэрлэлт бүрийн экспорт, импортын гаалийн мэдүүлгийг нөхөн бичихэд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг МУ-ын холбогдох хууль, Гаалийн тухай хууль тогтоомж болон бусад журамд нийцүүлж шаардан авах, бэлдүүлэх, бэлтгэх, гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгөх. Компанийн харилцагч байгууллагууд, гаалийн талбай, бусад зууч нартай харилцаж, байгууллагын эрсдэлийг бууруулах алхмуудыг авч ажиллах
Компанийн оролцож буй төслүүд болон дотоод тээвэр, гадаад тээвэрлэлтүүдийн гаалийн бүрдүүлэлт, зуучлалын ажлыг зохион байгуулж, логистикийн тасралтгүй байдлын хангах. Дотоод, Гадаад тээвэрлэлт бүрийн бичиг баримтын бүрдлийг МУ-ын холбогдох хууль, Гаалийн тухай хууль тогтоомж болон бусад журамд нийцүүлж, бүрдүүлж гаалийн бүрдүүлэлт, гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх. ГБМ, Гаалийн талбай, бусад зууч, дотоод тээвэрлэгч нартай харилцаж, сэлгэн ачилт, ачилт, буулгалт, баглаа боодол, бэхэлгээ зэргийг хянах, зохион байгуулж, хүлээн авагчид хүлээлцэх, олгох, байгууллагын эрсдэлийг бууруулах алхмуудыг авч ажиллах. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, бусад албатай уялдаа холбоотой ажиллах. Тайлан, тооцоо дүгнэлт гаргах
Хятад болон Солонгос улсаас үйл ажиллагаа явуулдаг B2C, C2C аж ахуйн нэгж, хувь хүмүүст агуулах болон тээврийн үйлчилгээг санал болгож борлуулах Харилцагч байгууллагуудын эрэлт, хэрэгцээг судлах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу ажиллана
Дотоод системд тээврийн бүртгэл хөтлөх, хяналт тавих Илгээгч, хүлээн авагч, гадаад агенттай холбогдон ачилтын болон замын мэдээ шинэчлэн, талуудыг мэдээллээр тасралтгүй ханган ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу ажил үүрэг гүйцэтгэх Тээврийн болон ачааны дагалдах бичиг баримтыг шалгах, хянах, зааварчлах Гаалийн бүрдүүлэлт, хүргэлт, хадгалалт, ачаа олголтын явцад хяналт тавих Агуулахад бараа буух болон байршуулах үеийн стандарт хэрэгжилт хянах