Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг хариуцах, Баримт бичгийн стандартыг хэрэгжүүлэх, баримтын бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалт, хадгалалтыг зохион байгуулах, Захирлыг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх, Суралцагчидтай холбоотой бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилтыг тогтмол хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, Багш, ажилтнуудтай холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол баяжуулах, багш, ажилтнуудыг шаардлагатай мэдээллээр хангах.
Хэвлэлийн газрын ном, брэнд бүтээгдэхүүний агуулахад байгаа өмч хөрөнгө, бараа материалын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, түгээлтэд хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бараа материалын татан авалт, хангалтыг хариуцан гүйцэтгэх
Мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх; Мэдээллийн систем, программ хангамжийг тестлэх; Мэдээллийн систем, программ хангамжийн хөгжүүлэлтийн баримт бичиг боловсруулах;
МУИС-ийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд мэдээллийг бий болгох, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулахад ашиглагдаж буй мэдээллийн технологийн шийдэл болон үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлэх бууруулах, кибер хандлагаас сэргийлэх;
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи Мэргэшил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи Туршлага: Сүлжээ холбооны зохион байгуулалт, серверийн зохион байгуулалт тохиргоо хийж байсан, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.
Сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт, урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нэгдсэн төсөв зохиох, санхүүгийн нөөц, эх үүсвэр бүрдүүлэх, хуваарилах, эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх, санхүүгийн тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, сургуулийн хэмжээнд мөрдөгдөх санхүү, эдийн засгийн холбогдолтой журам, заавар, тушаал шийдвэрийг шинэчлэх, удирдлагын мэдээллийг боловсронгуй болгох, санхүү эдийн засгийн мэдээллийн архивын нэгж бий болгох
МУИС-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон холбогдох журмын дагуу төлөвлөх, зохион байгуулах, гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар удирдлага болон холбогдох байгууллагад тайлагнах ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахуйц, хэмнэлт, үр ашигтай, хариуцлагатай ажиллах